x

“Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдлаа

Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг хэлэлцэн, баталлаа. Ингэснээр автотээврийн салбар анх удаа бие даасан бодлогын баримт бичигтэй болж байна.

Монгол Улсын тээврийн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий үүргийг гүйцэтгэдэг. Тээврийн бусад төрлүүдтэй харьцуулахад өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд автотээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдэж, тээвэрлэлтийн гүйцэтгэлээс харахад тээврийн төрлүүдээр гүйцэтгэсэн нийт зорчигч тээврийн 98 хувийг, ачаа тээврийн 65 хувийг автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байна.

Өсөн нэмэгдэж буй тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах, автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор тус яамны зүгээс “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулсан.  

Уг ажлын хүрээнд хоёр ч судалгааны баг ажиллан, хот, аймаг, сум суурин газруудад ачаа, зорчигч тээврийн судалгааг хийхийн зэрэгцээ аж үйлдвэрлэл, хүнс, хөдөө аж ахуй, ашигт малтмалын чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллалаа.  

Олон улсын байгууллагууд, Европын холбоо болон бусад орны тээврийн хөгжлийн стратеги, бодлогын баримт бичгүүдийг судлан үзэж, шаардлагатай судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн 6 бүлэг, 57 заалттайгаар боловсруулан гаргалаа.

Бодлогын хүрээнд автотээврийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, бизнесийг дэмжих, автотээврийн ажил үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, хүний нөөцийн болон тээврийн байгууллагуудын чадамжийг дээшлүүлэх, тээврийн сүлжээ төлөвлөлтийг хот, тосгоны ерөнхий төлөвлөлтөд нийцүүлэх, аюулгүй, найдвартай, хосолсон, үр ашигтай, ая тухтай, байгаль орчинд ээлтэй тээврийн үйлчилгээг үзүүлэх, автотээврийн дэд бүтэц, тээвэр логистикийн сүлжээг хувийн хэвшлийн оролцоотой барьж байгуулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр үндсэн 8 стратегийн зорилтыг дэвшүүлсэн.

Бодлогыг хэрэгжүүлснээр  автотээврийн салбарыг хөгжүүлэх, тээврийн бусад төрлүүдтэй уялдах, хослох боломж бүхий үндэсний тээврийн нэгдсэн сүлжээг бүрдүүлэх, үүгээр дамжуулан олон улсын болон бүс нутгийн тээврийн сүлжээнд нэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 3 цаг 25 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 3 цаг 33 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 3 цаг 42 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 8 цаг 52 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 9 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 9 цаг 8 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 9 цаг 13 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 9 цаг 21 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 9 цаг 30 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 9 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 21 цаг 43 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top