x

Mary Kay Ash-ийн зорилготой хүмүүст өгөх 20 зөвлөгөө

Тэр бол 20-р зууны шилдэг бизнес хатагтай, гоо сайхны ертөнцийн могул юм. Mary Kay Ash өөрийнхөө хураасан 5’000 доллароор гараагаа эхэлсэн бол одоо компани нь дэлхий даяар 1 тэрбум долларыг эргэлдүүлж байна. Түүнийг эхлэх үед одооных шиг интернэт, сошиал медиа өндөр хөгжилтэй, дэлхийн нөгөө захад товчлуур дарахын төдийд хүрдэг байгаагүй. Хаагдмал, хязгаарлагдмал цаг үед тэр дэлхийн өнцөг булан дахь бүсгүйчүүдийг мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж байсан юм.

Сүлжээний бизнес гэж юу болохыг бараг л анхлан дэлхийд таниулсан бүсгүйн зорилготой, лидер бүсгүйчүүдэд хэлдэг байсан үгсээс сонирхуулж байна:

1. Өөрийгөө бүү хязгаарла. Олон хүн өөрсдийнхөө хийж чаддаг гэж боддог зүйлсээрээ чадвараа хязгаарладаг. Гэтэл хүн болгон оюун санаа нь хаа хүрнэ, тийш очих чадвартай. Итгэж байгаа бүх зүйлдээ хүрч чадна гэдэгтээ итгэ.

2. Хүчтэй эхлэл хүчтэй төгсгөлтэй хосолсон цагт л амжилтанд тооцогдоно. 

3. Бодоод үз л дээ. Буугаад өгчихсөн уралдаандаа хэн ч түрүүлэхгүй шүү дээ. Тугаа өргөсөн тулаандаа ч бас чи ялахгүй нь ойлгомжтой. 

4. Хүмүүс гэдэг бол компанийн хамгийн чухал цөм мөн. Компанийн бүтээгдэхүүн машин байна уу, уруулын будаг байна уу гэдэг нь хамаагүй. Хүмүүс нь “авч явж” байгаа цагт компани амжилттай л байдаг. 

5. Сайн зорилго бол сунгалтын дасгалтай адил. Зорилго чамайг сунгадаг юм. 

6. Аеродинамикийн хуулиар бол ялаан зөгий (bumble bee) нисч чадахгүй байх учиртай. Гэхдээ тэр зөгийнүүд энэ онолыг мэдэхгүй учраас л нисч чадаад байдаг юм. 

7. Хүнийг нь биш, үйлдлийг нь шүүмжил. 

8. Хүн болгон хүзүүнээсээ “Намайг чухал гэдгийг мэдрүүлээд өгөөч” гэсэн бичигтэй үл үзэгдэх шошго зүүчихсэн явж байдаг. Хүмүүстэй цуг ажиллахдаа үүнийг хэзээ ч бүү март. 

9. Ихэнх хүн өөрсдийнхөө доторх хөгжмийг тоглолгүй явсаар үхчихдэг. Тоглож үзье ч гэж бодолгүйгээр шүү. 

10. Шүүмжлэл бүрийг хоёр давхар магтаалын завсар хавчуул. 

11. Лидерийн хурд багийн хурдыг тодорхойлдог. 

12. Бид хүмүүстээ яг л эзэн хаан мэт ханддаг. Хэрвээ чи тэднийг хүндэлж, тэдэнд үйлчилвэл тэд ч бас чамайг хүндэлж, чамд үйлчлэх болно. 

13. Бидэнд хүмүүсээ, байгууллагаа үнэлж цэгнэдэг, хувийнхаа ашиг сонирхлыг биш бусдад үүсэх давуу талыг бодолцон ажилладаг удирдагч хэрэгтэй. Айлгаж, захиргааддаг биш урамшуулж, зоригжуулдаг, хүмүүсийнхээ амьдралын дунд нь орж асуудлыг нь хамт үүрэлцэн, шийдэх арга замыг эрэлхийлдэг тийм удирдагч. Мөн зөв зүг рүү чиглэсэн ёс суртахууны луужингаа үргэлж атгаж явдаг тийм удирдагч хэрэгтэй байна. 

14. Олон эмэгтэйчүүд ажилдаа тааруулан итгэл үнэмшлээ өөрчилсөн байдаг. Үнэндээ эсрэгээрээ байх ёстой юм шүү дээ. 

15. Амжилт бол буруу тийш нь харуулж өмсгөсөн уналт юм. 

16. Зорилготой, шийдэмгий хүмүүсийг амжилтаас нь яагаад ч холдуулж чадахгүй. Тэдний урд чулуу тавьсан ч тэд үүнийг шат болгон ашиглана. 

17. Бид ажил дээрээ манлайлангаа гэртээ ч сайхан эхнэр, сайн ээж байхад суралцах ёстой. Энэ бол бүтэн цагаар ажилладаг ээжүүдийн хувьд хэцүү л даалгавар. Гэхдээ эрхэмлэх зүйлсээ зөв дараалалд оруулаад, товчлуураа дарчихвал чи бүхнийг өөртөө авч чадна. 

18. Mary Kay Cosmetics-ийн гаргадаг бүх шийдвэр нэг л алтан дүрэмд захирагддаг. “Чиний төлөө хийгээсэй гэж хүсэх зүйлээ бусдын төлөө хий” 

19. Өөртөө итгэх итгэл, ур чадварын нөхөж чадахгүй орон зайг шударга зан нөхдөг. 

20. Дэлхий дээр гурван төрлийн хүмүүс байдаг. Болгодог хүн, болохыг нь харж суудаг хүн, юу болоод өнгөрөв өө гээд ангайж хоцордог хүн.

goolingoo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 32 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 40 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 49 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 59 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 15 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 20 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 28 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 37 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 50 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top