x

Замын түгжрэл бууруулах өртөг багатай гурван санаа

Автомашины тоо өдрөөс өдөрт ихэсч, албаныхан замын түгжрэлийг буруулах олон арга хэмжээ авсан ч арилгаж чадахгүй байна. Гэвч түгжрэл буруулах, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх бололцоо шавхагдах болоогүй байна. Гагцхүү асуудлыг хурдан шуурхай тусгаж аван туршиж, сайныг нь авч, мууг нь орхих нь чухал юм.

Түгжрэл бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг харахад төрийн алба, томоохон худалдааны төвүүдийн ажлын цагийг зөрүүлэхээс бусад нь торгууль шийтгэлийн механизмыг ашигласан шинжтэй байна. Энэ бол маш буруу жишиг бөгөөд эрх баригчид юуны түрүүнд өөрсдөөсөө шалтгаалах бүх боломж бололцоог дайчлах учиртай юм. Ингээд замын түгжрэлийг бууруулах өртөг багатай гурван санааг дэвшүүлж байна.               

Эхний санаа: Зорчих хэсгийн өргөнийг багасгах

Нийслэлийн ихэнх газарт автозамыг чинээнд нь тултал өргөсгөчихсөн. Цаашид өргөсгөх зай үлдээгүй. Тиймээс одоо зам өргөтгөх гэхээсээ илүүтэй байгаа зам дээрээ, зайгаа яаж зөв ашиглаж зорчих вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулах учиртай.

Зорчих хэсгийн өргөн нь 3-3.5 м өргөнтэй зам нийслэл хотод олон бий. Шинээр тавигдаж байга замууд бараг бүгд 7-14 м өргөн, 2-4 эгнээтэй байгаа. Эдгээр замын зорчих хэсгийн эгнээний өргөнийг 2.5-2.8 метр хүртэл бууруулах нь нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ эгнээний өргөнийг бүхэлд нь, эсвэл шаардлагатай газар (тухайлбал уулзварын наана) 2.5-2.8 м хүртэл багасгаж болно.

Замын түгжрэл бууруулах өртөг багатай гурван санаа

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зорчих хэсгийн эгнээний өргөн гурван метрээс багагүй байна гэж заасан байдаг. Гэхдээ нийслэлийн ихэнх замд зорчих хэсгийн эгнээний өргөн 3.5 метр байдаг. Гадны орнуудын туршлагаас харахад, зорчих хэсгийн эгнээний өргөн АНУ-д 2,7м -3,70 м, Их Британид 2,5-3,25 м, Герман, Европын холбоонд 3.5 метр өргөнтэй байдаг аж.

Энэ талаар мэдээлэл цуглуулж байхад Японд 14 м өргөн, таван эгнээтэй зам нурж унасан гэсэн мэдээлэл олж хараад ихэд олзуурхсанаа нуугаад яах вэ. Ийм хэмжээний өргөнтэй замаар япончууд яваад дадал болчихсон байна. 

Замын түгжрэл бууруулах өртөг багатай гурван санаа

Гэхдээ зорчих хэсэг нарийсах тусам хурдны дээд хязгаарыг буулгадаг, анхааруулах тэмдэглэгээ тавьдаг жишигтэй юм байна.

Замын түгжрэл бууруулах өртөг багатай гурван санаа

Харин нийслэлд шинээр баригдсан болон баригдаж байгаа замын мэдээлэл цуглуулж байхад 3.5 метрээс ч өргөн зам (Дүнжингаравын уулзвараас Улиастайн гүүр хүртэл 14.5 метр өргөн, дөрвөн эгнээтэй) баригдаж байгаа тухай мэдээлэл байх юм. Японд зорчих хэсгийн эгнээний стандарт өргөн 3.2 метр байдаг боловч дээрх мэдээллээс харахад ачаалал ихтэй газруудад 2.8 м байдаг нь харагдаж байна. Жолооч нарын сахилга бат, ур чадварыг жаахан сайжруулсан байхад энэ боломжгүй асуудал биш. Уулзварт тулж байж эгнээ сольдог зөрчил дээр авах арга хэмжээг чангаруулахад л болно.

Зорчих хэсгийн өргөн 25-50 сантиметрээр буурах нь осол аваар гарах магадлалыг нэмэгдүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Гэвч хурдны дээд хязгаарыг бууруулж, жолоочийн ур чадвар, анхаарлыг нэмэгдүүлснээр эрсдлийг давах хангалттай боломж бий. ОХУ гэхэд л зорчих хэсгийн өргөнийг тодорхой хэмжээгээр бууруулах асуудлыг хөндөж, судалгаа туршилт хийсэн байдаг. Барууны орнуудад зорчих эгнээ нарийссан, илүү анхаарал болгоомжтой явах шаардлагатай хэсэгт жолооны ард тамхи татсан бол торгууль тавих зэргээр тодорхой зохицуулалт хийсэн байдаг. Тэр бэлэн судалгаа, туршилтыг нь аваад, эндээ өөрсдөө ч туршаад амьдралд нэвтрүүлэх талаас нь асуудалд хандвал яасан юм бэ.  

Удаах санаа: Ачаалал нэмэгдсэн урсгалын эгнээний тоог нэмэх

Нийслэлд өглөө, оройдоо урсгалын ачаалал ялгаатай байдаг замууд бий. Жишээлбэл, Гандан-Гэсэр сүм чиглэлийн автозамын хойноос урагшаа чиглэсэн урсгал өглөөдөө хэт ачаалалтай болж түгжрэл үүсдэг. Харин эсрэг урсгал буюу Гэсэр сүмээс Гандан руу өгсдөг хэсэг хоосон шахам болно. Геологийн төв лабораториос 21 дүгээр хороолол руу өгссөн зам оройдоо хэт ачаалалтай, өглөөдөө хоосон байдаг онцлогтой. Тэгвэл дээр дурдсанаас гадна өөр бусад замуудыг судалж олоод өглөө, оройдоо ачаалал ихтэй урсгалын эгнээний тоог нэмэгдүүлэх нь түгжрэлийг бууруулах нэг арга байж болно. 

Замын түгжрэл бууруулах өртөг багатай гурван санаа

Одоо ч зарим ур чадвартай, мэдрэмжтэй цагдаа нар хэрэгжүүлж л байдаг арга шүү дээ. Гагцхүү албан ёсных болгохыг л санал болгож байгаа хэрэг. Энэ аргыг хэрэгжүүлснээр иргэд өглөө ажилдаа очих, орой гэртээ харих цагаа мэдэгдэхүйц багасгаж чадна гэдэгт итгэлтэй байна. Зохицуулалт хийх цагийг сайтар тэмдэглэж, иргэдэд таниулах юм бол үр дүнгээ өгөх маш боломжийн арга юм.

Гутгаар санаа: Уулзвар дээр удаан явахыг хориглох, эгнээний “хулгай”-г таслан зогсоох

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлд Хөдөлгөөн эхлэх болон чиглэл өөрчлөх дүрмийг зөрчсөн, 41 дүгээр зүйлд хурд хэтрүүлсэн болон хэт удаан явж бусдын хөдөлгөөнд саад учруулсан жолоочид хүлээлгэх хариуцлагын  талаар тодорхой заасан бий. Гэвч хуулийн бусад зүйл заалтаас хамгийн сул хэрэгжилттэй дээрх хоёр зүйл гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Үүнээс болж зам дээр “Хэн сэргэлэн нь хожно” гэсэн дүрэм үйлчилж, замын хөдөлгөөн тэр хэрээр удаашран, дүрмээ сахидаг жолооч нар цаг, заваараа хохирдог.

Замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг бууруулж байгаа бас нэг хүчин зүйл нь жолооч нар уулзвар дээр хэт удаан явдаг явдал юм. Замын нэвтрүүлэх чадвар хэр сайн байх вэ гэдэг нь үндсэндээ уулзварууд дээр л шийдэгддэг. Эгнээ байраа зөв эзлээд, түргэн шуурхай явчихдаг болбол авто замуудын нэвтрүүлэх чадвар дор хаяж 10-20 хувиар нэмэгдэх боломж бий.  

Мөнгө шаардах нэг санаа

Үүнээс гадна тодорхой хэмжээний хөрөнгө шаардах өөр санаанууд бий. Тэдгээрийн нэг нь нийслэлд дахиад нэг төв зам тавих тухай. "Home plaza"-гийн гүүр барих асуудал яригдаж байх үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Гүүр барих мөнгөөрөө төмөр замаа хотоос гаргая" гэсэн санал дэвшүүлсэн. Үнэхээр энэ санаачилгыг ажил хэрэг болгоод, одоо төмөр зам байгаа газарт дахин нэг төв зам тавьчихвал хотын түгжрээ шууд л буурна даа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 32 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 40 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 49 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 59 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 12 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 15 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 20 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 28 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 37 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 50 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top