x

Улаанбаатар, Бээжин хотууд агаарын чанарыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 10 дугаар сарын 22-ны өдөр Бээжин хотын дарга Чэнь Жининтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “БНХАУ-тай бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Хятад Улс нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч бөгөөд талууд 2020 он гэхэд худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавиад ажиллаж байна.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын бүрэлдэхүүнд энэ оны дөрөвдүгээр сард БНХАУ-д айлчилсан. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ оны наймдугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Эдгээр айлчлалын үр дүнд Улаанбаатар хот руу чиглэсэн томоохон төслүүд хэрэгжихээр болсны нэг нь БНХАУ-ын Засгийн газрын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 30 сая ам.долларын хөрөнгөөр Улаанбаатарт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болон ерөнхий боловсролын 7 сургууль, нэг цэцэрлэг барихаар болсон.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 2016 онд Монгол Улсад айлчлахдаа Улаанбаатарын гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон” хэмээлээ.

Улаанбаатар хот нь дэлхийн 40 гаруй хоттой ах дүүгийн харилцаатайн нэг нь Бээжин хот юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд Бээжин хотын даргад хандан товч саналууд дэвшүүлсэн юм.

Үүнд, агаар, орчны бохирдлыг бууруулах, автомашины түгжрэлийг бууруулах, Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ цагийн бүтээн байгуулалт эхлүүлэх, үүнд залуу гэр бүлийг дэмжсэн хороолол байгуулах, байгаль орчин, экологи, нийтийн тээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг санал багтаж байлаа.

Бээжин хотын дарга Чэнь Жинин хариу хэлэхдээ агаарын чанарыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар хоттой хамтран ажиллахдаа татгалзах зүйлгүйг онцоллоо. Мөн төрийн албан хаагчдыг Бээжин хотод урт, богино хугацаагаар магистрантур, докторантурт сургах, нарийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх зэргээр мөн хамтран ажиллах боломжтой гэв. Бээжин хотоор нэрлэгдсэн шинэ бүтээн байгуулалт хийх асуудлыг судалж үзээд нааштай хариу өгнө гэдгээ мөн илэрхийлэв.

Автомашины түгжрэлийн хувьд Бээжин хотод ч энэ асуудал байгааг та бүхэн нүдээр харсан байх гэлээ. Иргэдийн амьдрал дээшлэхэд автомашины тоо нэмэгдэж, түгжрэл үүсдэг нь аль ч хотын тулгамдсан асуудал гэдгийг Бээжин хотын дарга хэлсэн юм.

Ирэх 2019 онд Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ой, БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой тус тус тохионо. Иймээс Бээжин хотын даргыг Улсын их баяр наадмын үеэр Улаанбаатар хотод айлчлахыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд урилаа.  Нийслэлийн засаг  дарга БНХАУ-ын Бээжин хотод хийж байгаа ажлын айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т. Гантөмөр,  Нийслэлийн иргэдийн  төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч  Б. Мөнхбат,  П. Батчимэг,  О. Мөнгөншагай болон  Чингэлтэй дүүргийн засаг дарга  Ж.Эрдэнэбат,  НЗДТГ-ын  Төрийн  захиргааны удирдлагын хэлтсийн  дарга Ү. Ганболд тэргүүтэй төлөөлөгчид багтаж байна.  Хотын даргын  албан айлчлалын үеэр  Бээжин хотод анх удаа” Улаанбаатарын өдрүүд” арга  хэмжээ  зохион байгуулагдаж байгаа төдийгүй  хоёр хотын аж ахуй нэгжүүдийн “ Бизнес уулзалт” болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 17 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 34 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 47 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top