x

Энэ онд 345 км авто замыг ашиглалтад оруулна

Автозамын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллээс товчлон хүргэж байна.

Манай улс 112,414.2 км урт автозамын сүлжээтэй. Үүний  15,2 мянган км  нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 42 хувь буюу нийт 6,5 мянган км нь зам нь хатуу хучилттай автозам юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай автозамын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх” гэж тусгасан.  

Энэ дагуу баруун таван аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох 1030.2 км замын ажил хэрэгжиж байна. 2018 онд 345 км замыг ашиглалтад оруулж, үлдэх 685 км-ийг ирэх онд ашиглалтад хүлээн авна. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдрал, тухайн орон нутгийн бизнес эрхлэлтийн орчинд том ахиц дэвшил гарахаар байна.

Бид бага зардлаар аль болох урт зам тавьж ирсэн. Одоо чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэйгээр төлөвлөх, барьж байх зорилт тавьж байна.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км, хоёр урсгал, зургаан эгнээтэй хурдны замыг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад хүлээн авна. Энэ замын үндсэн хийц, хучилтын ажил  ирэх сард дуусахаар байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр гарган ирэх онд ажлыг нь эхлэхээр бэлтгэж  байна.

Хотын замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн томоохон олон түвшний огтлолцол, гүүрэн гарцын барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт төмөр бетон гүүр”, “Сонсголонгийн 289.4 урт төмөр бетон гүүрийг шинээр барих”төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээрийг 2019 онд ашиглалтад хүлээн авч Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажлыг эхлэнэ.  

Бид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих, нийслэл, орон нутгийн ард иргэдийн ая тухай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой замын сүлжээг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Тухайлбал ОХУ, БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд Азийн автозамын сүлжээг ашиглан олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийг 2016 оны 12 дугаар сард байгуулсан. Манай улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын авто тээвэрлэлтийн үр ашигтай, аюул осолгүй байдлыг хангахад замын дэд бүтцийн бэлэн байдлыг сайн хангасан байх шаардлагатай.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн 756 км замаас үлдэж байгаа хэсэг болох Ховд-Өлгий–Улаанбайшинт чиглэлийн 189.7 км замын 103 км-ыг энэ онд, үлдэх 85.7 км-ийг 2019 онд ашиглалтад  оруулна.  

Нийслэл, орон нутгийн хөгжлийн дэмжих, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд нийслэл, орон нутгийн чанартай  замыг хөгжүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал 2018 онд 35.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлуулан мөрдүүлж байна. Үүний дүнд авто замын салбарын хууль, эрх зүйн орчин боловсронгуй боллоо. Энд хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгсөн. 

Авто замын тухай хуулиар “тусгай зориулалтын автозам” гэсэн шинэ ангилал бий болсон. Энэ дагуу тусгай зориулалтын замыг нэгдсэн бодлоготой төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах, засварлах, хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгох журмын төслийг боловсрууллаа.

Цаашид байгаль, экологийн тэнцвэрт байдал, тухайн бүс нутгийн ард иргэдийн ахуй амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцлийг хангасан хатуу хучилттай автозамаар тээвэрлэлт хийх зарчим баримталж байна.

Замын бэлэн байдлыг хангахад шаардагдах байнгын засвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ахиц дэвшил гаргах нь чухал байна.  

Өнөөдөр улсын чанартай хатуу хучилттай замын сүлжээний 29 хувьд нь ээлжит засвар, 20 хувьд нь их засвар, шинэчлэлт хийх хугацаа болсон, зайлшгүй засварлах шаардлагатай болжээ. Санхүүжилтээс шалтгаалан засвар, арчлалтыг  хугацаанд нь хангалттай хийж чаддаггүйгээс муудаж, эвдрэл даамжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Өнөөг хүртэл жилд шаардагдах хөрөнгийн 36 хувь буюу 20 тэрбум төгрөгийг засвар арчлалтад зарцуулж байсан. Ирэх онд үүнийг 30 тэрбум төгрөг болгон нэмсэн нь жилд шаардлагатай 55 тэрбум төгрөгийн 54.5 хувьтай тэнцэхүйц байна. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. 

Төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ баримт бичиг гарснаар  замын сүлжээг хөгжүүлэх, ашиглалтын бэлэн байдлыг хангах, чанар стандартыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн орчин, байгууллагийн тогтолцоо, менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх зэрэг бодлого, чиглэл тодорхой болно гэж үзэж байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 30 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 38 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 47 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 58 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 13 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 26 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 48 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top