x

Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өчигдөр тохиолоо. Түүхт ойд зориулсан “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолт, баярын хурал боллоо.

Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа “Монголын хүүхдийн ордон нэгэн жарны хугацаанд 130 мянга гаруй хүүхдийг элсүүлэн төгсгөсөн. 60 жилийн хугацаанд бид бүхний дундаас төрөн гарсан урлаг, соёл, спорт, нийгмийн алдартнуудыг тоолж барамгүй билээ.

Өнөөдөр ордны маань сурагчид ОУ-ын хүүхдийн урлагийн их наадмуудад амжилттай оролцож байгаа нь үндэсний урлаг, соёлыг гадаад орнуудад сурталчлан таниулж буй явдал юм.

Хүүхдүүдийнхээ авъяас, оюун билгийг нээн олж, төгөлдөржүүлэн хөгжүүлэх, тэднийгээ аминчлан хамгаалах нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, боловсролын байгууллага цаашлаад төр засгийн үүрэг юм” хэмээлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, үг хэлсэн юм. Тэрбээр “Эх орны маань ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачуудын авъяас, оюун билгийг нээн хөгжүүлж, нийгмийн идэвхитэй, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монголын хүүхдийн ордны багш, ажилчид, сурган хүмүүжүүлэгчиддээ баярын мэнд хүргэж, талархал илэрхийлье. Засгийн газраас хүүхдийн ордны засвар үйлчилгээ, техник хэрэгслийн шинэчлэлд зориулж 200 сая төгрөг дэмжлэг үзүүлж байгаа энд тодотгон хэлэхийг хүсч байна. Хүүхдийн ордны үйл ажиллагаа, сайн сайхны төлөө Ерөнхий сайдын хувьд, эцэг хүний хувьд анхаарал тавин ажиллах болно” хэмээв.

Монголын хүүхдийн ордонд жил тутам 4,500 хүүхэд 32 дугуйланд хамрагддаг байна. Мөн Монголын хүүхдийн ордон сургалтын цар хүрээ, чиглэлээ өргөжүүлэн Япон улс, Ротари ОУ-ын байгууллагын дэмжлэгтэйгээр математик тооцоолол, физик үзэгдэл, химийн төлөв, биологийн орчин зэргийг нэгтгэн дүгнэх шинжлэх ухааны лаборатори ангийг нээн хичээллүүлж байгаа юм байна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, болон хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид болон хүүхдийн ордноос төрөн гарсан эрхэм алдартнууд хүрэлцэн ирсэн байв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 33 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 41 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 50 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 10 цаг 1 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 16 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 21 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 29 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 51 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top