x

Ерөнхий сайд талийгаачийн ар гэрийнхэнд орон сууцны асуудлыг шийдэж өгөхөө мэдэгдлээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр эцсийн замд нь үдлээ. Тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажилладаг байсан бөгөөд ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгсөн байсан юм. 

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүсч байсан юм. 

Тэгвэл өнөөдөр талийгаачийг сүүлчийн замд нь үдэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгөхөө ар гэрийнхэнд нь мэдэгдлээ. 

Мөн цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханы гэр бүлд хуулийн дагуу тэтгэмж олгохоор болсон байна. 

Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно” гэж заасан байдаг ажээ.

Энэ дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №Б/725 тоот тушаалаар талийгаачийн гэр бүлд 120 сарын үндсэн цалин болох 76,757,640 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгох шийдвэр гаргасан байна. 

Д.Батсайхан нь эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг саатуулах гэж байгаад тэдний жолоодож явсан машинд дайруулан хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн боловч маргааш нь нас барсан юм. Гэр бүл, хамтран зүтгэгчид нь өнөөдөр талийгаачтай салах ёс гүйцэтгэн, нутаглуулсан билээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 47 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top