x

Дэлхийн “Цоохор ирвэс” хамгаалах өдөр болно

Цоохор ирвэс бүхий дэлхийн 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хэлэлцэн баталж жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.

Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубүүдийн дунд “Бид хуулиар хамгаалагдсан” уриан дор “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Өдөрлөг арга хэмжээ нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны Бямба  гаригт 10:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх юм. Өдөрлөгийн үеэр хөдөлгөөнт дасгал, урлагийн үзүүлбэр, богино зайн алхалт, өртөөгөөр аялах, “АХА” тэмцээнд оролцож мэдлэгээ шалгах зэрэг сонирхолтой олон арга хэмжээг зохион байгуулах юм. Идэвх санаачилгатай оролцож, цоохор ирвэс, түүний экологийн ач холбогдлыг таниулах, хайрлан хамгаалахыг уриалахад өндөр хувь нэмэр оруулсан эхний гурван эко клубийг шалгаруулж, урамшуулах юм.

Уг арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас санаачилж, Дэлхийн байгаль хамгаалах сан  (WWF)-гийн   Монгол   дахь   хөтөлбөрийн   газар, Байгаль   орчин,   аялал жуулчлалын   яамны   харьяа   “Цэнгэг   усны   нөөц,   байгаль   хамгаалах   төв”   УТҮГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГ зэрэг албан байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Цоохор ирвэсийн тухай товчхон мэдээллийг хүргэе.
1. Монгол улс 800-1000 цоохор ирвэстэй, үүний 500-700 нь Алтай-Соёны бүс нутагт амьдардаг. 
2. Дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь нь Монголд байдаг. 
3. Цоохор ирвэс “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан, агнах хориотой.  
4. Цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг. 
5. Нутгийн иргэд цоохор ирвэсийг “Өндөр уулын эзэн” гэж авгайлдаг. 
6. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг. 
7. Цоохор ирвэс нь 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. 
8. Цоохор ирвэс 10-13 насалдаг. 
9. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэж нэрлэдэг. 
10.Гүем 2 нас хүртлээ эхийн хамт амьдардаг. 
11.Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллодог. 
12.Ихэвчлэн 2-3 гүем төрүүлдэг. 
13.Цоохор ирвэс хүн рүү дайрдаггүй. 
14.Цоохор ирвэс өндөр уулын экосистемийн эрүүл байдлыг хадгалагч гол амьтан юм.

Тус арга хэмжээний удирдамж, хөтөлбөрийг ЭНД дарж үзнэ үү. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 30 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 38 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 47 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 13 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 26 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 48 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top