x

Хотын дарга талийгаачийн ар гэрт 10 сая төгрөгийн тусламж үзүүллээ

Хотын дарга эмгэнэл илэрхийллээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь энэ сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоож,  эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг илрүүлэхээр албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амь насаа алдсан Д.Батсайханы гэрт Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар очиж ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийллээ.

Энэ үеэр хотын дарга ар гэрийнхэнд нь хандаж “Улаанбаатар хотынхоо иргэдийн амар амгалан, аюулгүй байдлын төлөө олон жилийн хөдөлмөрөө зарцуулсан цагдаагийн албан хаагчаа гэмт этгээдүүдийн гарт алдсанд нийслэлчүүд эмгэнэн гашуудаж байна. Нийгэм, цаг төр хүндхэн болсон энэ цаг үед эх орноо, ард түмнээ гэсэн эх оронч залуус  байдаг гэдгийг талийгаач харуулж, бид бүгдэд их том сургамж үлдээлээ. Нийслэл хот амар тайван байгаа нь манай цагдаагийн байгууллагынхан хүч хөдөлмөр. Албан үүргээ гүйцэтгэж явсан  цагдаагийн албан хаагчийн амийг хөнөөсөн этгээдүүд хуулийн хариуцлага хүлээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн ямар туслалцаа, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар нийслэлийн Засаг даргад хандаарай” хэмээгээд нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс буцалтгүй тусламж болгон 10 сая төгрөгийг гардуулан өгөв.

Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байжээ. Ар гэрийнхэний зүгээс орон байрны асуудлыг шийдэж өгөхийг хотын даргаас хүссэн байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэл хотынхоо амар амгалан, аюулгүй байдлын төлөө манай цагдаагийн байгууллагын албан хаагчид  цаг наргүй зүтгэдэг.  Тиймээс ч  хотын захиргааны зүгээс ажиллах орчин, ахуй нөхцөлд нь аль болох анхаарал хандуулдаг. Та бүхний санал хүсэлтийг хүлээн авлаа. Орон сууц, байрны асуудлыг эерэгээр шийдэхийн төлөө ажиллана” гэлээ.

Энэ сарын 15-ны өдөр залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болох 45 настай Б.Энхбаяр болон 25 настай Т.Лундаа нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтжээ. Талийгаач ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүнд байсан учир ухаан оролгүй байсаар өчигдөр нас барсан юм.

Оргон зайлсан этгээдүүдийг өчигдөр орой Майхан толгой орчмоос баривчилсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Аагий (59.153.114.12)
    Улсаас орон байр өгөх хэрэгтэйшдээ насаараа л цагдаа хийгээд гэрт амидраад тэтгэвэртээ ч гаралгүй алтан амиа алдлаа. Ажилаа хийж явсаар л бхгүй болждээ хөөрхий.Улс ийм үёд л харах ёстой.
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
  • Уранаа (182.160.0.165)
    Бага нь 2 настай гэхэд л их хэцүү тэжээж тэтгэж байсан аав нь байхгүй яанаа орон сууц өгч амьдралд нь жааханч гэсэн дэм өгөөсэй
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
  • sasdsa (39.110.235.41)
    TIim bair baitugai ogoh heregtei l dee ard uldej bgaa 4n huuhed l hetsuu bna daa. Chaavaas uhaan orj amjaagui etsgiin hair halamjiig yuch orlohgui shuudee.
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (39.110.235.41)
    TIim bair baitugai ogoh heregtei l dee ard uldej bgaa 4n huuhed l hetsuu bna daa. Chaavaas uhaan orj amjaagui etsgiin hair halamjiig yuch orlohgui shuudee.
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
  • Dorj olziisaihan (203.91.115.44)
    Eh oron ard tvmniihee toloo sain vilsed zvtgej ywaad altan amia aldsan saihan setgelt tsagda daa emegnel ilerhiiliie
    2018 оны 10 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.176.186)
    Bair baitugai l uguh heregtei.odoo naad huuhduuded amidralin batalgaa alga bna shuu
    2018 оны 10 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 37 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 46 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 25 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 47 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top