x

Цэрэг татлагын II ээлж баасан гаригт эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд 2018 оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд явагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Цэрэг татлагын товчооноос өргөтгөсөн хурал хийлээ.

"Цэрэг татлагыг зохион байгуулахаар нийт 2,223 хүн ажиллаж байна. Цэрэг татлагын байруудыг камержуулан иргэдэд LED дэлгэцээр харуулахад бэлэн болсон байна.  Улсын хэмжээнд зарлан дуудах, мэдэгдэх хуудас 95.9 хувь нь эзэндээ хүрсэн гэлээ. 

Мөн нийслэлийн хэмжээнд цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх ажил 92.6 хувьтай байгаа. 1-р ээлжээс халагдаж ирсэн дайчдыг ажлын байранд хамруулсан. 32 ААН 2,000 гаруй ажлын байрны саналаа танилцуулсан хэмээн цэрэг татлагын комиссоос мэдээллээ.

Харин цэргийн албанд залуус эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга мэдээлэл өглөө.

Тэрбээр "2018 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаас 4,800 иргэн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн. Цэргийн албанд тэнцээгүй шалтгааныг аваад үзвэл чих, хамар хоолой, дотрын өвчин өндөр хувийг эзэлсэн. Мөн нүд, мэдрэл, харшил, сэтгэцийн эмгэгийн улмаас чөлөөлөгдөж байна.

Биедээ олон шивээс, олон ээмэг зүүлт зүүсэн нь сэтгэцийн эмгэгээр хасагдах шалтгаан болж байна.

Өвчний улмаас чөлөөлөгдсөн залууст зөвлөгөө өгөхөөр дууддаг ч ирдэггүй. Эрүүлжүүлэх арга хэмжээнд ирээгүй хүмүүст хариуцлага хүлээлгэдэг эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Цэргийн албанд тэнцээгүй залуусыг эрүүлжүүлэх ажил 86 хувьтай байгаа" гэв.

ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙРАНД ИРЭХДЭЭ АВЧ ИРЭХ БАРИМТ БИЧГҮҮД

  • Иргэний үнэмлэх

  • Цэргийн үүрэгтний үнэмлэх

  • Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр

  • Оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх

  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дилпом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

  1. Баянгол дүүрэг: “Оюуны ундраа" цогцолбор сургууль /96-р сургууль/

  2. Банязүрх дүүрэг: Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль

  3. Сүхбаатар дүүрэг: Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль

  4. Сонгинохайрхан дүүрэг: “Ирээдүй” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/

  5. Хан-Уул дүүрэг: Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль

  6. Чингэлтэй дүүрэг: Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль

  7. Налайх дүүрэг: Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв

  8. Багахангай дүүрэг:  “Хангай" цогцолбор сургуульд тус тус цэрэг татлагыг зохин байгуулахаар бэлджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 34 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 42 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 51 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 10 цаг 1 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 17 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 22 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 30 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 39 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 52 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top