x

“Дэлхийн мисс-2018”-д оролцох Э.Энхриймаа Сүрьеэгийн эсрэг хүмүүнлэгийн төсөл эхлүүлжээ

"Дэлхийн мисс-2018"-д эх орноо төлөөлөн оролцох Э.Энхриймаа Монгол Улсад тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг хөндөж “Сүрьеэгүй Монгол (END TB)” хүмүүнлэгийн төслийг санаачлан эхлүүлжээ.

Манай улс сүрьеэгийн дарамтаар Номхон далайн баруун бүсийн өвчлөл өндөртэй орны тоонд орж байна. Жил бүр 4,000 хүн сүрьеэгээр өвчилдөг. 200 орчим хүн сүрьеэгээр нас бардаг. Өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээх 15-44 насны залуус эзэлж, өвчтнүүдийн тал хувь нь ажилгүй, 70 хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой байгаа аж. Иймээс өөрийнхөө хувь нэмрийг бага ч болов оруулахаар шийджээ.

Тэрбээр төслийн хүрээнд хийж байгаа ажлуудаа танилцуулсан юм.

  1. Дунд сургуулийн сурагчдын дунд “СҮРЬЕЭГҮЙ ГЭР БҮЛ” сэдэвт зураг зуруулж, олон нийтийн газарт үзэсгэлэн гаргана.

  2. Олон нийтийн дунд “10 төгрөг” аян өрнүүлж, хандив цуглуулж, сайн дурын сан байгуулж, явуулын болон дансаар хандивын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

  3. Сүрьеэгээр эмчлүүлж байгаа өвчтөнд зориулж 8 сая төгрөгийн нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэлийг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Орхон аймаг дахь  бүсийн оношлогооны төвд хүлээлгэн өглөө. 

     

    Сүрьеэгийн эм тариа нь маш хүчтэй учир өвчтөн дүлийрэх, үе мөчинд нь өөрчлөлт орох, элэг нь өвчлөх зэрэг маш их хүндрэлтэй байдаг байна. Тиймээс энэ хүмүүст нэмэлт тэжээл, витамин, элэг хамгаалах бэлдмэл зайлшгүй хэрэглэх шаардлагатай боловч санхүүгийн хүндрэл бэрхшээлийн улмаас өвчтөнүүд тэр бүр хэрэглэж чаддаггүй ажээ.

  4. Сүрьеэ өвчний улмаас гэр бүлээрээ зовж байгаа нэгэн өрх айлд гэрийн дулаалга, өвлийн хувцас, нүүрс түлээ, хоол хүнс гээд 2,2 сая төгрөгний тусламж үзүүлсэн. Гэрийн эзэн нь хорвоог орхиж, ээжийнх нь өвчин нь хүндэрч эмнэлэгт 1 жил гаруй хугацаанд эмчлэгдэж байгаа. Том хүү нь сүрьеэ өвчин тусаад эдгэрсэн боловч эхнэр хүүхэд нь орхиж салсан, мөн хүнд өвчний улмаас ажил хийх чадваргүй болжээ. Өвчтэй дүүтэйгээ орлого, мөнгө, хоол тэжээл байхгүй энэ айлын нөхцөл байдал сүрьеэ өвчтэй олон гэр бүлтэй адилхан байна. 

  5. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ”  төсөлд засгийн газар болон шийдвэр гаргаж бодлого тодорхойлогч хүмүүсийг идэвхжүүлж, албан ёсоор засаг захиргааны нэгжийг оролцуулахаар албан бичгийг хүргүүлээд байна.

  6. Олон нийтэд зориулсан Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн видео шторкийг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран цацаж байршуулж байна.

  7. “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” төслийн сайн дурын аяныг УБ хотын хэмжээнд саначлан зохион байгуулах зорилгоор нийслэлийн бүх дүүрэгт албан бичиг хүргүүлсэн бөгөөд 2018 оны 10-р сарын 15-ны өдөр Баянгол  дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх залуучуудын зөвлөх хорооны салбар зөвлөлийн гишүүдийнхээ оролцоо хамтын ажиллагааг хангаж, оролцохоор болж уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтанд БГД-ийн иргэний танхимын хэлтсийн дарга М.Лхагвасүрэн, зохион байгуулалт үйл ажиллагааны хэлтсийн дарга Т.Энхтайван нар үг хэлж хамтын ажиллагааг эхлүүлсэн юм. Цаашид “СҮРЬЕЭГҮЙ МОНГОЛ” сайн дурын төслийн аяныг нийслэлийн бүх дүүргүүдээр үргэлжлүүлнэ. 

Э.Энхриймаагийн тухайд

Авьяас билэг, гоо үзэсгэлэн, эрдэм оюунаараа бүсгүйчүүдээс манлайлсан Э.Энхриймаа Санхүү эдийн засгийн их сургуулийн олон улсын нягтлан бодогч мэргэжлээр удахгүй төгсөнө. Орос 14-р дунд сургуулийг дүүргэж, улмаар орос, англи хэлийг бүрэн төгс эзэмшсэн. 

  • 2013 онд Берлин хотод зохион байгуулагдсан Ломоносовын нэрэмжит бүх оросын математикийн олимпиадад алт

  • 2014 онд Орос сургуулиудын математикийн  олимпиадад 1-р байр эзэлж амжилт үзүүлжээ.

Бадмингтон спортын улсын 2-р зэрэг, 2018 онд МЗХ-ны “Шилдэг залуу”-аар шалгарсан. Мөн оюуны өмчийн газарт шинэ, шилдэг бүтээлээ баталгаажуулахаар ажиллаж байна.

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 68 дахь удаагаа тодруулах гэж буй "Miss World 2018" тэмцээний финалын шатны шалгаруулалт 12 дугаар сарын 8-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 4 цаг 29 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 4 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 4 цаг 45 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 9 цаг 56 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 10 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 10 цаг 12 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 10 цаг 17 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 цаг 24 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 10 цаг 34 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 10 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 22 цаг 46 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top