x

Оюутны сагсан бөмбөгийн холбоо Хүүхэд залуусын хөгжүүлэхэд хамтарна

Хүүхэд, залуусыг хорт зуршилд автаж, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн ИТХ-аас РС тоглоомын болон уушийн газруудад тавих хяналтыг сайжруулж буй. Мөн мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоож, оюутан, сурагчдыг соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ хэрэгжүүлж, хүүхэд хамгааллын орчин нөхцөлийг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын статистик мэдээнээс үзвэл сүүлийн жилүүдэд хүүхэд, залуус архи, тамхи, цаашлаад мансууруулах бодист донтож, гэмт хэрэгт өртөх, гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэх хандлага байгаа гэх таагүй мэдээ бий. Энэ оны эхний есөн сарын байдлаар 15-25 насны 1802 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоон судалгаа байна. Харин 0-25 насны 3331 хүүхэд, залуус ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт өртөж, их, бага хэмжээгээр өртсөн байгаа юм. Дээрх хүмүүсийн 80 орчим хувь нь 18-25 насныхан. Ахуйн хий үнэрлэх, мансууруулах бодис хэрэглэх, мөн согтуурсны уршгаар тэд хохирогч болохын зэрэгцээ бусдад хохирол учруулж буй.

Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Улмаар Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн тогтвортой үйл ажиллагааг дэмжин шилдэг оюутан тамирчдыг нээж, боловсролын түвшнийг нь сайжруулан, мэргэжлийн тамирчин болоход дэмжлэг үзүүлэх зорилготой Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн лигийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болов.

Санамж бичгийн хүрээнд цаашид хүүхэд, залууст зориулсан сургалт, лекц зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Мөн зөв дадал бүхий хүүхэд, залуусыг дэмжиж, соён гэгээрүүлэх ажил олныг хэрэгжүүлнэ.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Өсөхбаяр " Энэ удаагийн лигийн тэмцээнд 2.1-ээс дээш голч дүнтэй оюутнуудыг оролцуулна. Холбооны зүгээс оюутан, залуусын боловсролын түвшинг, чанарыг спортын арга хэмжээнд тулгуурлан хөгжүүлэх зорилго тавьсан. Мөн олон улсад Монголынхоо нэрийг гаргах тамирчдыг бүрдүүлж, 2019 оны долдугаар сард Италийн Наполи хотноо зохион байгуулах оюутны универсиадын тэмцээнд оролцуулахаар төлөвлөсөн" гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 цаг 37 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 5 цаг 45 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 5 цаг 54 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 4 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 11 цаг 20 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 11 цаг 25 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 11 цаг 33 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 цаг 42 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 23 цаг 55 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top