x

Хөгжлийн банк цаашид яах вэ?

Хөгжлийн банкны “кэйс” зөвхөн Хөгжлийн банкны асуудал ч биш, улс төр, банк, бизнэс дагасан мөнгө иддэг, мөнгө хүүлдэг бохир схем хэрхэн ажилладаг талаар “бүх нийтийн боловсрол” олгосон хөтөлбөр ч гэж хэлмээр үйл явдал болж өнгөрлөө. Нийтээрээ голдоо ортол уурлаж бухимдаж буй нь нийтээрээ бодит үнэнийг ойлгосон хариу үйлдэл байхаа. УИХ-ын сонсгол гэж кинонд хардаг зүйлийг анх удаа хийж үзлээ. Сүүлийн жил гаруйхан хугацаанд Хөгжлийн банкны өр төлөлтийг эрчимжүүлж, мөнгө хөрөнгөө буцааж татсанаар дефоолт зарлах, ОУВС-ын элдэв хөтөлбөрт орох эрсдлээс хамгаалж чадсан гэдгийг зориуд сануулах нь зүй. Хөгжлийн банкны асуудлыг сөхөж гаргаж, улайран үзэлцсэн залуус хожим түүхийн нэгэн том үзэгдлийн гэрч, баатрууд болж дурсагдан үлдэх нь лавтай.

Хөгжлийн банк бидний хувьд их өвөрмөц, шинэ механизм. Арваадхан жилийн өмнө санхүүгийн сурах бичигт “Монголд хоёр төрлийн банк байна, арилжааны банк ба монгол банк” гэж дурддаг байсан бол одооноос гурван төрлийн банктай болсон. Гурав дахь нь Хөгжлийн банк. Нэг талаасаа эдийн засгийн үр ашигтай, ашиг олохын төлөө ажиллана, нөгөө талаасаа улс оронд хэрэгтэй зүйл санхүүжүүлж, шийдвэрийг нь Төр гаргана. Улсын төсвөөр хар зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх зэрэг эргэн төлөгдөхгүй зүйлс барьж болно. Харин Хөгжлийн банкны мөнгө заавал эргэн төлөгддөг, цэвэр эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Улсын төсөв, Хөгжлийн банкны санхүүжилт хоёрын гол ялгаа нь энэ. Түүнчлэн улс бүр нэг л төрийн “Төв банк”-тай байдаг шиг улс бүр нэг л төрийн “Хөгжлийн банк”-тай байдаг. Тухайн улсын Хөгжлийн банкыг төлөөлж буй санхүүч нь Төв банкны төлөөлөлтэй ижилхэн зиндаанд яригдаж, томоохон хэлцэл хийнэ. Хэдий дампуу, бүтэхгүй улс байлаа ч "sovereign" улсын Хөгжлийн банканд гадны хөрөнгө оруулагч нар мөнгөө өгөх дуртай. Дэлхийд чөлөөт эдийн засаг хязгааргүй хөгжиж байгаа ч тусгаар улсын "sovereignity" гэдэг урт хугацааны, найдвартай хөрөнгө оруулалт хэвээрээ байгаа. Манай Хөгжлийн банк дотроо л ийм олон асуудал, авлига луйвар дэгдээд байгаагаас биш гадагшаа бол зээлсэн мөнгөө эргүүлж өгөх эсэхийг л харна. Төслүүдийнхээ үүрэг, зориулалт, хяналтыг чангалаад өгвөл аяндаа түүнийг булаалдаж шавах амьтан цөөрч, чаддаг цөөхөн нь л өрсөлдөж, хар ялаа шиг бөөндөө шавахгүй дээ уг нь. 

Дэлхийн улс бүрт Хөгжлийн банк, түүн шиг зориулалттай улсаас удирдаж, хянадаг бүтэц байгууллага бий. Ялангуяа Япон, Герман улсууд хоёрдугаар дайны дараа босож ирэхэд тэдний “Хөгжлийн банк”-ууд нь маш том хувь нэмэр оруулсан. Манай улсын хувьд урт хугацаанд үр дүнгээ өгдөг мега төслүүдэд хувийнхан оролцоход эрсдэлтэй, улсын төсөв дийлэхгүй учир гадаад улсын тусламж зээлэнд найдахаас аргагүй болчихдог. Томоохон цахилгаан станц, нисэх буудлууд гадны тусламжаар л шийдэгдэж байна. Чухам ийм төслүүдэд л уг нь Хөгжлийн банк хэрэгтэй юм. Өнгөрсөн жилүүдэд Хөгжлийн банкны зээлүүлсэн 7.5 их наядаар метро, цахилгаан станц, гангийн үйлдвэр барьчихсан бол одоо бидний амьдрал ямар байх байсан бол? Харин сонгууль бүрийн дараа л төсөл нь гацаад байхгүйн тулд яг тодорхой, ойлгомжтой бодлого шийдвэр УИХ, ЗГ-ын тогтоол гаргаж байх хэрэгтэй. Манай улсын хувьд бусад гадаадын загвар модель гэхээсээ илүү өөрсдийн бэлэн туулаад хаширсан арван жилийн алдаанаасаа суралцах, үгүй ядаж Солонгосын 1960-аад он, Хятадын 1980-1990 он хавьцааны моделийг нь харьцуулж харвал арай амьдралд ойр биз. 

Одоо Хөгжлийн банк цаашаа яах вэ гэдэгт хоёр сонголт гарч ирлээ. Нэгдүгээрт татан буулгах, хоёрдугаарт засаж янзлаад цааш үргэлжлүүлэх. Мэдээж хамгийн хялбар нь татан буулгах. Гэвч арван жил болсон банкаа үйл тамаа цайж тодорхой үр дүнд хүрсний дараа "Өө энэ бүтэхгүй юм байна" гээд татан буулгачих нь дэндүү хайран. Төсвийн мөнгө хүрдэггүй, хувийн хэвшлийнхэн дийлэмгүй томоохон төслүүдэд гадны зээл зайлшгүй шаардагдана. Дэлгүүрт хулгай орлоо гээд дэлгүүрээ буулгадаггүй шүү дээ. Дэлгүүрийн хаалга, цоож, харуулыг сайжруулах ёстой. Тиймээс цаашид засаж шинэчлээд, цогц өөрчлөлт хийгээд явах нь хамгийн дөнгүүр сонголт болов уу. Наад зах нь Хөгжлийн банкны Хувьцаа эзэмшигч, ТУЗ, Гүйцэтгэх удирдлага гэсэн гурван этгээдийн шийдвэр эрх, үүрэг, хүлээх хариуцлага ямар ч тодорхойгүй. Сүүлийн нэг жил үргэлжилсэн шуугиан, мөрдлөг, сонсголоос харахад үндсэндээ хулгай орох гурван сул нүх байна. Нэгдүгээрт, улс төрөөс хэт хамааралтай байдал, мэргэжлийн судалгаагаар биш даргын цохолтоор зээл олгогдоод явдаг алдаа. Бэлэн сул мөнгө хэвтэж байхад хэн ч хулгайлна шүү дээ. Хоёрт, олгосон зээлүүд нь үндсэн зорилгодоо нийцээгүй. Цаасанд огт өөр төсөл бичиж ирээд, авсан зээлээ огт өөр зүйлд зарцуулчихдаг. Гуравт хяналт, хариуцлагын тогтолцоо байхгүй. Тийм их мөнгө гаргаж, тийм найдваргүй нөхдүүдэд зээлүүлчихээд тэр гаргасан мөнгөө зөнд нь хаячихдаг нь ганц Хөгжлийн банк л байсан байхаа. “Азаар” гэх үү, ямар нүх сүвээр ямар хулгайч шургалж болох вэ, юу хийж болохгүй вэ гэдэг арван жилийн нөр их “case study” үлдэж, одоо болдог зүйлийг нь л хийх хэрэгтэй. Элон Маск пуужин хөөргөдөг шиг, манай Хөгжлийн банк бүтэлгүйтлүүдээ хангалттай үзсэн, одоо бүтээж хийх л...

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2 цаг 58 мин ЭМГЭНЭЛ 3 цаг 7 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 3 цаг 7 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 3 цаг 8 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 3 цаг 9 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 3 цаг 10 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 3 цаг 11 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 3 цаг 12 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 37 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 6 цаг 39 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 6 цаг 39 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 6 цаг 40 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 6 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 6 цаг 44 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 8 цаг 36 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 8 цаг 40 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 8 цаг 40 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 8 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 8 цаг 43 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 8 цаг 44 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а... Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нээгдэ...
Top