x

Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ

Энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан 176 удаагийн аяллаар нийт 5356 иргэн Төрийн ордонд зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцжээ.

Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн иргэдээс гадна олон улсын зочид төлөөлөгчид энэхүү аялалд нэгдсэн нь онцлог байв. Тухайлбал, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын парламентын найрамдлын бүлгийн ажлын албаны дарга Такэбэ Арата тэргүүтэй төлөөлөгчид болон Конрад Аденаурын сангийн олон улсын хөтөлбөрийн оролцогчид хүрэлцэн ирж, туршлага солилцлоо.

Мөн Зэвсэгт хүчин, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн цэргийн байгууллагын алба хаагчид, соёл урлаг, боловсролын салбарын төлөөлөл хууль тогтоох үйл явцтай танилцахын зэрэгцээ Улсын Их Хурлын гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцов.

Ирээдүйн идэвхтэй, оролцоотой иргэдийг бэлтгэх зорилготой “Парламентын боловсрол” хөтөлбөрт 51 сургуулийн 1951 сурагч хамрагдаж, хууль тогтоох үйл явцыг бодитоор харж мэдэрч, Төрийн ордны түүх, соёлын өв, хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцсан нь тэдний хувьд мартагдашгүй дурсамж болжээ.

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцуулах аяллыг 1992 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байна. Иргэд парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээс авах бус, бодитоор мэдэрч, оролцох боломж улам бүр нэмэгдэж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол хэл бичгийн шалгалтын өргөдөл, гомдлыг хүлээн авч байна 1 цаг 41 мин ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ 1 цаг 41 мин Дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн Төрийн ордонтой танилцжээ 1 цаг 42 мин Израил, Иорданы удирдагчид Болгарын сонгуульд ялсан Р.Радевт баяр хүргэв 1 цаг 42 мин АНУ Европын Холбооноос импортлох автомашины татварыг нэмэгдүүлнэ 1 цаг 44 мин Хаврын тариалалт эхэлж, 25 мянган га талбайд тариалалт хийнэ 1 цаг 44 мин Дорноговь аймагт 839 мянга гаруй мод тарьжээ 1 цаг 45 мин Япон, Австрали улсууд газрын ховор элементийн нийлүүлэлтэд хамтран ажиллана 1 цаг 46 мин Монголын говьд хулангийн сүрэг түүхэн тархац нутагтаа дахин үзэгдэж эхэллээ 1 цаг 47 мин Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ 1 цаг 48 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 1 цаг 49 мин Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 2 цаг 4 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 2 цаг 24 мин Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна 2 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 6 мин Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ 4 цаг 8 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 4 цаг 9 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ 4 цаг 9 мин ОУОХ цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг зогсоолоо 4 цаг 10 мин Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ 4 цаг 10 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top