x

Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ

Өглөө бүр бид утсаа асааж, сошиал сүлжээгээ шалгаж, имэйлээ нээдэг. Зарим нь ажлын систем рүүгээ нэвтэрнэ. Бидний өдөр тутмын энэ энгийн үйлдлүүдийн цаана нэг чухал зүйл байдаг нь нууц үг.

Гэвч энэ жижигхэн "хаалга" сүүлийн жилүүдэд улам эмзэг болжээ. Саяхан нийтлэгдсэн судалгаагаар 2024–2025 онд дэлхий даяар гарсан олон зуун дата алдагдлын улмаас 19 тэрбум гаруй нууц үг ил болсон байна. Энэ бол зөвхөн тоо биш, дэлхийн сая сая хүний цахим амьдралын "түлхүүр" задгай болсон гэсэн үг.

Хамгийн анхаарал татах нь, алдагдсан нууц үгсийн 94 хувь нь давтагдсан байжээ. Өөрөөр хэлбэл хүмүүс нэг ижил нууц үгийг олон сайт, аппликейшнд ашигладаг хэвээр байна.

Тэгэхээр нэг сайт дээр мэдээлэл алдагдахад, нөгөө бүх хаалга нь дагаад нээгддэг гэсэн үг.

Хачирхалтай нь, технологи хөгжсөн ч хүмүүсийн зуршил төдийлөн өөрчлөгдсөнгүй. "123456", "password" гэх мэт нууц үгс өнөөдөр ч хамгийн их хэрэглэгддэг хэвээр. Эдгээрийг хакерууд секундийн дотор таамаглах боломжтой.

Кибер халдлагын арга улам нарийсаж, автоматжиж байгаа энэ үед хэрэглэгчийн хамгийн сул тал нь техник биш, харин хүний хялбаршуулсан сонголт болж байна.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хакерууд нэг удаа алдагдсан мэдээллийн санг ашиглаад ижил нууц үгтэй бусад аккаунтууд руу нэвтрэх оролдлого хийдэг. Үүнийг "credential stuffing" гэж нэрлэдэг бөгөөд өнөөдөр хамгийн түгээмэл халдлагын нэг болжээ.

Тиймээс нууц үг гэдэг зүгээр нэг санахад амар код биш, харин таны цахим ертөнцийн хамгаалалт юм.

Өдөр бүр ашигладаг имэйл, сошиал хаяг, банкны апп — бүгд ижил "түлхүүр"-тэй байвал, тэр түлхүүр алдагдах мөчид бүх зүйл нээлттэй болно.

Иймээс хэрэглэгчид:

Эцэст нь хэлэхэд, нууц үг бол таны хамгийн анхны хамгаалалт. Түүнийг хялбар сонгох бүрт, та өөрийнхөө бүх мэдээллийг хялбар алдах эрсдэлд ойртуулж байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МУГЖ С.Сумьяагийн нэрэмжит уртын дуу дуулаачдын улсын уралдаан болно 1 цаг 0 мин Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг хэлэлцлээ 1 цаг 1 мин “Samsung Electronics” хагас дамжуулагчийн хөрөнгө оруулалтаар дэлхийд тэргүүлж байна 1 цаг 2 мин Улс төрчдийн сошиал сурталчилгааг хязгаарлах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 1 цаг 4 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь маргааш гарна 1 цаг 13 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны удирдлагуудтай уулзлаа 3 цаг 50 мин Дамбадаржаагаас Бэлх хүртэлх авто замыг хааж шинэчилнэ 3 цаг 52 мин ЗГ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа 3 цаг 53 мин Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 3 цаг 54 мин Талибаны удирдагч төрийн албан хаагчдад ухаалаг гар утас хэрэглэхийг хориглов 5 цаг 25 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэв 5 цаг 26 мин Нийслэлийн бодлогын тэргүүлэх таван чиглэлд тусгай зохицуулагч томилно 5 цаг 28 мин 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт 5 цаг 47 мин Европын Холбооны технологийн хараат бус байдлын асуудлуудыг хэлэлцжээ 6 цаг 2 мин П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэмээд шийдчих зүйл биш 6 цаг 7 мин Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна 7 цаг 36 мин АНУ нисдэг тэрэгний ослын дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ 7 цаг 38 мин Хотын дарга Б.Пүрэвдагва АХБ-ны тээврийн багийнхантай уулзлаа 7 цаг 38 мин Зөрчлийн торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөлтэй уулзлаа 7 цаг 41 мин
iИх уншсан
Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... 2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү...
Top