x

Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна

Ахмадууд тэтгэврийн хэмжээг доод тал нь нэг сая таван зуун мянган төгрөг болгохоор тэмцэж байгаа билээ. Тэд төр засгаас ингэж шаардаад бараг жил болох гэж байна. Зүгээр ч шаардаагүй, жагсаал цуглаан хийж, ордны баруун хаалган дээр зусаад, өвөлжөөд, одоо хаваржиж байна. Сүүлдээ өлсгөлөн зарлахдаа туллаа.

Тэд уйдахдаа ингэж байгаа юм биш. Тэтгэвэр гэж шүлс шиг жаахан юм нь амьдралд хаана ч хүрэхгүй байгаа болохоор л тэр юм. Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар “Тэтгэврийн хэмжээ амьдралын наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа учир зээлээс зээлийн хооронд амьдарч буйг тэд онцолж байна.

Ийм нөхцөлд тэтгэврийг инфляцитай уялдуулж нэмэх шаардлагатай” гэж манай сонинд яриа өгч байв. Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан “Ахмадуудын тэтгэврийг нэг сая таван зуун мянга болговол төсөв дээр дөрвөн их наядын ачаалал ирнэ. Бидэнд одоохондоо ийм боломж алга байна” гэж хээвнэг мэдэгдлээ. Сайд хүн ингэж мэдэгдэх нь хариуцлагагүй байлаа.

Байгаа хэдэн тоог нэмээд тэд болно гэх бол санхүүгийн сургуулийн нэг дүгээр дамжааны оюутан ч хэлж чадна. Бүүр нэмэх, хасах заалгасан бага сургуулийн хүүхэд ч ингэж чадах байлгүй. Сайдыг яах гэж тавьдаг юм бэ. Сайдыг бэлэн төсвийн мөнгийг тоолоод хувааж суу гэж тавьдаггүй. Сайдыг асуудлыг шийд, асуудлыг хуулийн дагуу хийж бүтээ гэж тавьдаг юм.

Гэвч Сангийн сайд З.Мэндсайхан ингэж хийхээ мэдэхгүй байна. Тэр зүгээр л төсөвт цугларсан мөнгийг хувааж тараана л гэж бодож байна. Төрийн сайд ийм байж болохгүй. Тэр ажлаа мэдэхгүй байгаа юм биш үү дээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ? Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл га... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Г.Уянгахишиг: Төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан стан...
Top