x

ОХУ Ялалтын баяраар интернэт хязгаарлаж, цэргийн техникгүй парад хийнэ

Ялалтын баярыг тэмдэглэхэд бэлтгэх үйл ажиллагааны үеэр буюу тавдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Москва хотод гар утсаар мессеж илгээх, интернэт ашиглахад хязгаарлалт тогтооно гэж Оросын оператор компаниуд анхааруулж байна. Энэ тухай өчигдөр Телеграм суваг мэдээлжээ.

Тухайлбал, 5, 7, 9-ний өдрүүдэд хязгаарлалтад бараг хамрагддаггүй “цагаан жагсаалт”-ын эх үүсвэрүүдийн үйл ажиллагааг хүртэл хязгаарлаж магадгүй байна. Уг арга хэмжээг Москвагийн төвд төдийгүй Тойрог хурдны замын /МКАД/ бүсэд хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм.

9-ний өдөр Москвагийн Улаан талбайд болох Ялалтын парадыг энэ удаад цэргийн техник оролцуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд энэ нь “оперативын нөхцөл байдлаас шалтгаалсан” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яам тайлбарлалаа. Мөн Улаан талбайд болох парадад Суворовын болон Нахимовын цэргийн сургуулийн сонсогчид оролцохгүй ажээ. Түүнчлэн Доод Новгород, Саратов хотууд, БНЧуваш улс, Калуга мужид цэргийн парад зохион байгуулахгүй. Воронеж, Курск, Брянск, Белгород мужуудад ёслолын буудлага хийхгүй.

Москва хотын дарга С.Собянин өчигдөр мэдээлэхдээ, нийслэлийн баруун дүүрэг дэх “Мосфильм”-ын гудамжинд нэгэн дрон барилгыг мөргөсний улмаас фасад нь эвдэрч, хэд хэдэн байшингийн цонхны шил хагарчээ.

Орост үүссэн нөхцөл байдлын талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэлэхдээ “дайныг өргөжүүлэх үү эсвэл дипломат замаар явах уу гэдгээ шийдэх мөч энэ зун Путинд ирнэ” гэжээ. Мөн “Улаан талбай дээгүүр дронууд нисэх вий хэмээн Оросын эрх баригчид айж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 3 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top