x

Улаанбаатар хотод 300 МВт хүчин чадалтай Дулааны тавдугаар цахилгаан станц барьж эхэллээ

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 12.6 тэрбум кВт.ц хүрч, өмнөх оноос 8.6 хувиар нэмэгдсэн байна. Үүний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа хэрэглэдэг. Дотоодын эх үүсвэрийн хүрэлцээ хангалтгүй байна. Тиймээс 2024 онд Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд бонд арилжаалж, нийт 300 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 50 МВт хүчин чадалтай Багануурын батарей хуримтлуурын станцыг жил дараалан ашиглалтад оруулж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг нөхсөн.

Тэгвэл 2026-2028 онд Монгол Улсад 43 жил хүлээсэн цахилгаан, дулаан хосолсон өндөр хүчин чадлын станц болох Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-2-ын үнсэн сангийн дэд бүтцэд ойр 26.4 га талбайд баригдана. Энэхүү дэд бүтцийн бэлэн байдал нь төслийг богино хугацаанд, үр ашигтай хэрэгжүүлэх давуу тал болж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр "Митайм Интернэйшнл" компани ажиллаж байна. "ДЦС-5" төсөл нь эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах, системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт юм. Станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүсийн эрчим хүч, дулааны хангамжийг бие даасан, найдвартай эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Төсөл хэрэгжсэнээр 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангахын зэрэгцээ Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол зэрэг эрчимтэй тэлж буй бүсүүдийн хөгжлийг дэмжих суурь дэд бүтэц бүрдэх юм.

Технологийн хувьд орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулна. Төслийн бүтээн байгуулалтын үе шатанд 3000 хүртэл, ашиглалтын үед 500 гаруй ажлын байр шинээр бий болох бөгөөд эдийн засгийн өсөлт, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголын жүдочид Будапештын “Их дуулга”-д 14 дүгээр байр эзл... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Universal-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино Тhe Od... Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв
Top