x

Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ

Вашингтон хотын төвд 15-р гудамж болон Тусгаар тогтнолын өргөн чөлөөний уулзвар дээр буудалцаан болсон тухай АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хариуцдаг Нууц алба даваа гарагт мэдээлжээ.

"Хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэг хүнийг буудаж шархдуулсан. Түүний биеийн байдал одоогоор тодорхойгүй байна" гэж тус алба X (хуучнаар Twitter) нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. Хэргийн газарт яаралтай тусламжийн багууд ирсэн байна.

Уг хэрэг Цагаан ордон болон Капитолын ордноос холгүй орших Вашингтоны хөшөөний орчимд гарчээ. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн өргөөнд жижиг бизнесийн асуудлаар зөвлөгөөн хийж байсан байна. Хэрэг гарсан уулзвар нь Цагаан ордноос ойролцоогоор 1 км зайд оршдог ажээ.

Хэрэг гарах үеэр Цагаан ордныг түр хугацаанд хаажээ. Нууц албаны ажилтнууд гадаа байсан сэтгүүлчдийг хэвлэлийн бага хурлын танхим руу оруулсан байна. Д.Трамп завсарлага авалгүйгээр илтгэлээ үргэлжлүүлсэн гэж Associated Press агентлаг мэдээлсэн байна.

Колумбийн тойргийн Гал түймэртэй тэмцэх болон түргэн тусламжийн газраас мэдээлснээр, насанд хүрсэн нэг эрэгтэйг эмнэлэгт хүргэж, мөн хөнгөн гэмтсэн өсвөр насны хүүхдэд тусламж үзүүлжээ.

Цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж байгаа тухай тус тойргийн Цагдаагийн газраас мэдээлсэн байна. "Хэргийн газрыг хамгаалалтад авсан байна. Ойролцоох замууд хэдэн цагийн турш хаагдах тул энэ бүсээр зорчихгүй байхыг зөвлөж байна" гэж цагдаагийн газар мэдэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 19 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top