x

Улаан тайгын Т.Отгонбаяр шилдэг байгаль хамгаалагч болжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын нэрэмжит “Шилдэг байгаль хамгаалагч” шалгаруулах ажил, мэргэжлийн уралдааныг Монгол Улсын хэмжээнд зарлаж шилдэг байгаль хамгаалагчаа тодрууллаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас баталсан удирдамжийн хүрээнд Монгол орны өнцөг булан бүрд албан үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагч нарыг оролцуулан бүтэн жилийн хугацаанд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдийг нийт 7 шалгуур үзүүлэлтүүдийн дагуу материал ирүүлснийг үнэлэн шалгаруулав.

Салбарын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагчдын ур чадвар, шинэлэг санаачилга, технологийн шийдлийг хэрхэн ашигласан, мониторинг судалгаа, зөрчлийг таслан зогсоосон байдал зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан байдлыг Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хянаж үнэлсэн.

Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, байгаль хамгаалагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлэн дэмжих зорилго бүхий тус уралдаанд аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагчид, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид оролцсон бөгөөд шалгуур үзүүлэлт хангаж материалаа ирүүлсэн 20 байгаль хамгаалагчаас

  • Нэгдүгээр байрт 89 оноогоор Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Т.Отгонбаяр,
  • Хоёрдугаар байрт 86 оноогоор Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч З.Гэрэлчимэг,
  • Гуравдугаар байрт 81 оноогоор Говийн Их Дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Ганзориг,
  • Тусгай байрт 80 оноогоор Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч Ч.Хөхрий шалгарав.

Ажил мэргэжлээрээ манлайлан шалгарсан Байгаль хамгаалагч нарыг “Шилдэг байгаль хамгаалагч” өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, Олон улсад зохион байгуулах байгаль хамгаалах чуулга, арга хэмжээнд оролцох эрхийг олгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 12 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 20 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 28 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 42 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 47 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 55 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 1 цаг 4 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 1 цаг 10 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ 2 цаг 0 мин С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 3 цаг 9 мин Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 5 цаг 8 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 5 цаг 29 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 5 цаг 39 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 5 цаг 45 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 5 цаг 47 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 5 цаг 57 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 6 цаг 0 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 6 цаг 47 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 6 цаг 51 мин Бээжин-Улаанбаатарын чиглэлд олон улсын тогтмол нислэгийг эхлүүлэв 7 цаг 5 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө...
Top