x

Өсвөр насны хүүхдийн “Шударга” байдлын түвшин буурчээ

Авлигатай тэмцэх газраас Монголын Сурагчдын холбоотой хамтран “Хүүхдийн шударга байдлын судалгаа-2018”-ыг зохион байгуулж дүнг гаргажээ. Энэ удаагийн судалгаанд аймаг, нийслэлд 7-12 ангийн хүүхдүүдийг хамруулан мэдээлэл цуглуулсан байна.

Хүүхдийн шударга байдлын түвшин нь хүүхдийн ёс зүй, ёс суртахуун, зөв төлөвшилт, хууль сахих, авлигыг үл тэвчих үзэл гэсэн дэд үзүүлэлтээс бүрддэг. Хүүхдийн шударга байдлын түвшин 1-д ойртох тусам шударга бус, харин 5-д ойртох тусам шударга гэж үзнэ.

Хүүхдийн шударга байдлын түвшин 2018 оны судалгаагаар 3.91 гэсэн дүнтэй гарсан нь өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 0.06-аар буурчээ.

Зураг 1. Хүүхдийн шударга байдлын түвшин, оноор

Орхон, Ховд, Улаанбаатарын хүүхдийн шударга байдлын түвшин сүүлийн дөрвөн жилд буурчээ

Хүүхдийн шударга байдлын түвшинг аймаг, нийслэлээр тооцдог ба 2018 оны судалгааны үр дүнгээр 13 аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин буурсан байна.

Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгийн хүүхдийн шударга байдлын түвшин 2015 оноос хойш эерэг хандлагатай байгаа бол Орхон, Ховд, Улаанбаатарын хүүхдийн шударга байдлын түвшин сүүлийн 4 удаагийн судалгааны үр дүнгээр буурчээ.

Зураг 2.Хүүхдийн шударга байдлын 2018 оны судалгааны түвшин аймаг, нийслэлээр

Зураг 3. Нийслэлийн дүүргүүдийн хүүхдийн шударга байдлын 2018 оны түвшин

Судалгааны дүнгээс харахад хүүхдийн шударга байдлын түвшин нас ахин анги дэвших тутам буурч байгаагаас гадна эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур байна. Мөн нийслэлийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин орон нутгийн хүүхдүүдийнхээс доогуур байдаг хандлага мөн энэ удаагийн судалгаанд илрэв.

Эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур байна.

Зураг 4. Хүүхдийн шударга байдал хүйсээр

Зураг 5. Хүүхдийн шударга байдал суралцаж буй ангиар

Энэ удаагийн судалгаагаар сургуулийн өмчийн хэлбэрээр хүүхдийн шударга байдлын түвшинг тооцов. Төрийн өмчийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшин хувийн өмчийн хэлбэрийн сургуулийн хүүхдүүдийн шударга байдлын түвшинээс 0.15 пунктээр их байна.

Зураг 6. Хүүхдийн шударга байдал сургуулийн өмчийн хэлбэрээр

Шударга ёсны талаар зааж сургах, хүүхдүүддээ анхаарал, халамжтай байх нь хүүхдийн шударга байдалд эерэгээр нөлөөлдөг

Шударга байх талаар ярилцах, шударга хандсаны төлөө сайшаан урамшуулах, шударга ёсны талаар зааж сургах, хүүхэддээ анхаарал, халамжтай байх нь хүүхдийн шударга байдалд эерэгээр нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.

Авлигатай тэмцэх газар Хүүхдийн шударга байдлын судалгааг 8 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм.

Хүүхдийн шударга байдлын түвшинг тогтоохдоо тусгайлсан 12 асуултад тухайн хүүхэд санал нийлж байгаа эсэхийг нь асууж, хариулт бүрийг 1-5 хүртэлх оноогоор үнэлж, үнэлгээний арифметик дунджаар гаргажээ.

Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЭМЭЭ (122.201.22.37)
    ХАР БАГААСАА МУУ ЗАНГ МАШ САЙН СУРСАН БНА ЕБС ЫН ХҮҮХДҮҮД НЭГНИЙГЭЭ ЦУСЫН ГООЖТОЛ ТАРХИЫГ НЬ ХӨДӨЛТӨЛ ЗОДОЖ БХАД ХАЖУУД НЬ БСАН АНГИЙН ХҮҮХДҮҮД ШАЛАН ДЭЭРХИ ЦУСАА ДОЛОО ГЭЖ ДОРОМЖЛОСОН МИНИЙ АЧИЙГ САЯХАН 7-Р АНГИ
    2018 оны 10 сарын 15 | Хариулах
    • bla bla bla
      yanaaaa yamar aimar yum be . ach ni zvgeeree ? yagad ingej bie biende handdag bna . 13-14tai hvvhdvvd shvdee
      2018 оны 10 сарын 15
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 цаг 37 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 5 цаг 44 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 5 цаг 53 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 4 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 11 цаг 19 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 11 цаг 25 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 11 цаг 32 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 цаг 42 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 23 цаг 54 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top