x

Манай улсын мал эмнэлгийн салбарын тархвар зүйн өнөөгийн байдал, чадавхид хамтарсан баг үнэлгээ хийжээ 

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Монгол улсын мал эмнэлгийн байгууллагын тархвар зүйн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уг хоёр байгууллагын хамтарсан баг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын хүсэлтийн дагуу манай улсын мал эмнэлгийн салбарын тархвар зүйн өнөөгийн байдал, чадавхид үнэлгээ хийснээ танилцуулсан юм.

Тархвар зүйн судалгаа, шинжилгээ, тооцоолол нь мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, өвчний эрсдэлийн үнэлгээ хийх, тархвар зүйн нотолгоонд тулгуурлан дархлаажуулалт болон өвчинтэй тэмцэхэд шаардлагатай бодлого боловсруулах, шийдвэр гаргахад нэн шаардлагатай арга хэрэгсэл аж.

Хамтарсан баг үнэлгээ хийхдээ Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Халдварт өвчин судлалын үндэсний төв, түүний харьяа тархвар зүйн төв, Зэрлэг амьтан хамгаалах олон улсын нийгэмлэг, Дархан-Уул, Орхон аймгийн мал эмнэлгийн алба, тасаг, хувийн малын эмч нар, малчид зэрэг олон талын оролцоог хангаж, үндэсний болон орон нутгийн түвшинд явагдаж буй мал эмнэлгийн тархвар зүйн үйл ажиллагаатай танилцаж, манай улсын мал эмнэлгийн салбарын тархвар зүйн давуу болон сул талыг тодорхойлсны үндсэн дээр үнэлгээ хийж, зөвлөмж өгчээ.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дагуу нийслэл, 21 аймгийн мал эмнэлгийн газар, 331 суманд тархвар зүйч ажиллаж, гоц халдварт, халдварт болон малаас хүнд халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм. Үүнтэй холбогдуулан мал эмнэлгийн салбарын тархвар зүйн өнөөгийн байдал, чадавхид үнэлгээ хийсэн нь энэ чиглэлээр олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаа явуулах урьдач нөхцөл бүрдлээ гэж талууд үзэж байна.  

Эх сурвалж: ХХААХҮЯам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 цаг 36 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 5 цаг 44 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 5 цаг 53 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 3 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 11 цаг 19 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 11 цаг 24 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 11 цаг 32 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 цаг 41 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 23 цаг 54 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top