x

Өнөөдөр дэлхийн “Хөхний даруулгагүй өдөр”

Жил бүрийн 10 дугаар сарын 13-нд дэлхийн бүсгүйчүүд “Хөхний даруулгагүй өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг юм.

Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог болохыг тогтоожээ. Үүнээс хөхний хорт хавдар нийт хорт хавдрын 14 хувийг эзэлж байна. Монгол Улсын хувьд 100 мянган эмэгтэй тутмын 204 нь уг өвчнөөр өвчилдөг гэх судалгаа гарчээ.

Өнгөрсөн долоон жилд нийт 6.3 сая эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчилсөн байна. Мөн 2012 онд гэхэд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон гэжээ. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор  2009 оноос эхлэн энэ өдрийг  “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Тиймээс уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэхээс гадна эмэгтэйчүүд өөрсдөө хөхөө тогтмол шалгах, бие махбодид ажиглагдаж буй шинж тэмдгүүдийг анхаарч байх шаардлагатай юм.

- Хөхний хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан-

Хөхний хорт хавдраар өвчлөх магадлал хүн бүрт харилцан адилгүй бөгөөд ихэвчлэн удамшлын болон амьдралын хэв маяг, буруу зуршлаас үүдэлтэй гэж үздэг байна. Иймд өөрсдийн муу зуршил хийгээд өвчлөлийн шалтгааныг мэддэг байх нь энэ төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн эхний алхам юм. Хөх хорт хавдраар өвчлөхөд дараах хүчин зүйлс нөлөөлдөг аж.

Үүнд:

  • Эрэгтэй хүмүүсийг бодвол эмэгтэйчүүд хөхний хорт хавдар тусах магадлал илүү өндөр.
  • Мөн хөхний хорт хавдарт насжилт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна.
  • Хөхний хорт хавдар удамших магадлал 5-10 хувь байдаг гэнэ. Иймд таны эмээ, ээж, эгч зэрэг гэр бүлийн хүмүүс дунд хөхний хорт хавдраар өвчилж байсан бол таньд ч мөн удамших магадлал байгаа гэсэн үг. Үүнээс гадна таны нэг хөх хорт хавдартай болсон бол нөгөө хөх ч мөн хавдраар өвчлөх магадлалтай гэдгийг анхаараарай.
  •  Хүүхэд болон залуу  байхдаа цээжний хэсэгт цацраг туяагаар эмчилгээ хийлгэж байсан бол тодорхой хэмжээгээр эрсдэл нэмэгддэг гэнэ.
  • Анхны сарын тэмдэг 12 наснаас өмнө ирэх болон цэвэршилт харьцангуй орой явагдсан тохиолдолд
  • Анхны хүүхдээ 35 наснаас хойш төрүүлсэн болон өмнө нь хүүхэд төрүүлж байгаагүй бол
  • Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг хүчин зүйлс багтдаг байна.

- Хөхний хорт хавдрын ил болон нууц шинж тэмдгүүд -

Хөхний хорт хавдар эхэн үедээ ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй, тодорхой зовиур илрэх нь ч бага байдаг. Хөхний хорт хавдрын үед ажиглагддаг хамгийн түгээмэл шинж тэмдэг нь суганы хонхор болон өвчүүний дээгүүр зангилаарсан зүйл мэдрэгдэж эхлэх юм. Гэхдээ ийм шинж тэмдгийг 9 хувь нь хөхний хорт хавдар гэж оношлогддог.

  • Хоёр хөхний хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх
  • Хөхний, суганы орчимд шалтгаангүйгээр хөндүүрлэж өвдөх
  • Хүүхдээ хөхөөр хооллодоггүй ч хөхнөөс цусархаг, идээрхэг зүйл гарах
  • Хөхний орчмын арьс улайх, үрчийж атираа үүссэн байх
  • Хөхний толгой эргэх, цааш хонхойх

Үүнээс гадна хөхний хорт хавдрын далд шинж тэмдгийг дараах зурагтай адилтган үзэж болно:

  • Хатууруу юмуу бэрсүүтэх
  • Хөхөнд хүрэхэд хөндүүрлэж өвдөх
  • Бүтэц нь өөрчлөгдөх
  • Улайх
  • Хөхнөөс цусархаг шингэн зүйл гарах
  • Хөхний орчимд хонхойх
  • Үрчийж, атираа үүсэх
  • Зангилаарсан зүйл мэдрэгдэх
  • Хөхний толгой эргэх
  • Хөх хэлбэрээ алдах
  • Арьс улбар шар өнгөтэй болох
  • Хөхний орчмын арьс барзайх, биржгэр зүйл мэдрэгдэх

- Эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд -

Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ тохирсон хэмжээнд барих

Хэт таргалалт хөхний хавдар тусах магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Ялангуяа цэвэршилтийн насанд яваа эмэгтэйчүүдийн хувьд хэт таргалах нь аюултайг эрдэмтэд анхааруулж байна. АНУ-ын Хавдар судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар 18 наснаасаа хойш илүүдэлтэй жинтэй байсан хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад хөхний хорт хавдар тусах магадлал 40 хувиар илүү байдаг гэжээ. Хэрэв та долоо хоногийн таван өдөр, өдөрт дунджаар 30 минут тогтмол дасгал сургуулилалт хийвэл хөхний хорт хавдар тусах эрсдэл 18 хувиар буурах аж.

- Зөв хооллох -

Нэн тэргүүнд малын гаралтай өөх тос агуулсан бүтээгдэхүүнээс бүрэн татгалзах хэрэгтэй. Түүнчлэн цагаан гурил, будаа, элсэн чихэр зэргээс аль болох татгалзахыг хичээгээрэй. Харин хөх тарианы талх, бор будаа, хивэг, овьёос зэрэг бүхэл буудайн төрлийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй. Үүнээс гадна химийн гаралтай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, архи, согтууруулах ундаанаас татгалзах нь зүйтэй юм.

- Гормоны эмчилгээг хязгаарлах -

Эрүүл мэндтэй холбоотой зайлшгүй шаардлага гараагүй бол эстроген агуулсан эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Эмэгтэйчүүд гоо сайхны болон цэвэршилтийн шатанд энэ төрлийн эм бэлдмэлийг ихээр уудаг ба энэ нь хорт хавдар туслах магадлалыг 24 хувиар нэмэгдүүлдэг ажээ.

- Хүүхдээ хөхөөр хооллох - 

Хүүхдээ хөхөөр хооллох нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэг чухал алхам болдог. Учир нь, хүүхдээ хөхүүлэх үед булчирхайнууд хөхний эд эсэд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж байдаг. Мөн хүүхэд хөхүүлэх үед ялгардаг окситоцин хэмээх даавар нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь батлагджээ.

- Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах -

Нас ахих тусам хөхний хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг тул 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа хөхний зураг авахуулж, эмчид үзүүлж байх шаардлагатай. Мөн сар бүр хөхөө хэвийн байгаа эсэхийг шалгаж байх хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top