x

Ордуудын бусдыг залхаадаг зан чанарууд

Зурхайн ордуудын хар бараан тал

Бид ихэвчлэн зурхайн ордуудын сайн чанаруудыг онцолж бичдэг билээ. Гэхдээ хүн бүр цаг үргэлж сахиусан тэнгэр мэт байдаггүй нь үнэн. Тиймээс энэ удаад бид зурхайн ордуудын хүмүүсийг залхаадаг чанаруудыг дэлгэж, жинхэнэ төрхийг нь илчлэхээр шийдлээ.

Тэвчээргүй, балмад Хонинууд

Хонины ордныхон зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэдгийг бид мэднэ. Мөн тэд нэр шиг ээ номхон, дөлгөөн зан араншинтай ч биш юм. Гал махбодод хамрагддаг хонины ордныхон цочмог ууртай, бусад ордуудаас хамгийн тэвчээргүй, жижиг үйл явдлыг драм болгон дөвийлгөх дуртай. Мөн тэд томоогүй аашилж, бүдүүлэг зан гаргадаг бөгөөд хүссэнээ авч чадахгүй бүтэлгүйтвэл яг л айлын эрх хүүхэд шиг аймшигтай уурлах болно.

Өмчирхөг, зөрүүд Үхрүүд

Өөрчлөлт шинэчлэлтийг үзэн яддаг хэрнээ, ямар нэг зүйлийг зөнд нь орхино гэж хэзээ ч байхгүй. Жишээ нь аль 10 жилийн өмнө хэн нэгэнтэй, ямар сэдвээр маргалдсанаа одоо хүртэл санаж байдаг ба яг одоо үргэлжлүүлэн маргалдахад ч бэлэн байгаа. Үхрийн ордныхон удаан хөдөлгөөн, зөрүүд зангаараа алдартай. Өөрийн үзэл бодлоо бусдад тулгаж, тэдний буруу гэдгийг мэдсэн ч зөрүүдэлсээр л байх болно. Түүгээр ч барахгүй энэ ордныхон шуналтай, материалистууд байдаг бөгөөд ганцаараа мөнгөө тоолж суухдаа хамгаас аз жаргалтай байдаг.

Өнгөцхөн, олон ааштай Ихрүүд

Ихрийн ордныхон дотор нэгэн зэрэг маш олон хүн байдаг мэт олон ааш авиртай. Бие хүн хуваагдах эмгэгтэй залуугийн тухай өгүүлдэг М.Найт Шьямаланы "Split" киног санаж байна уу? Нэгэн зэрэг 23 хүн дотор нь оршдог уг киноны гол баатартай ихрийн ордныхныг зүйрлэж болно. Тэд бүжиг, урлаг соёл, компьютерын программчлал, архитектур, дизайн, хэл шинжлэл гээд нэгэн зэрэг маш олон зүйл сонирхдог бөгөөд хэзээ ч нэг сонирхлоо тууштай хөгжүүлдэггүй. Гэхдээ гайхалтай нь тэд бүх зүйл дээр өөрсдийгөө жинхэнэ мэргэжилтэн гэж үздэг.

Хэт эмзэг Мэлхийнүүд

Зурхайн ордуудын дундаас хамгийн гоншгонуур, эмзэг зан араншинтай нь мэлхийнүүд юм. Мэлхийн ордны "эмзэг дэлбээнүүдийг" гомдоохгүйн тулд бусад хүмүүс жинхэнэ үзэл бодлоо тэдэнд хэлж чаддаггүй. Мөн тэд маш аймхай хүмүүс тул өөрийгөө сорих үнэхээр дургүй. Хэрэв энэ нийтлэлийг энэ хүртэл уншаад нулимс тань урсаж байвал (Уучлаарай!) бага зэрэг хатуужил суух цаг ирсэн бололтой.

Биеэ тоосон Арслангууд

Арслангууд өөрсдийгөө ямар нэг сонирхолтой киноны гол баатар хэмээн хүлээн авдаг. Цаг үргэлж анхаарлын төвд байж, хүн бүхэн тэднийг магтах ёстой мэт аашилдаг бөгөөд яг л дэлхий ертөнц арслангуудад өртэй мэт амьдардаг. Хэрэв хэн нэгэн түүнийг тоохгүй өнгөрвөл маш их гайхаж, шууд л өөрийгөө сайшааж, магтаж эхэлнэ. Мөн түүний биеэ тоосон занг дэмжиж, үйлдэл бүрт нь алга ташдаг хүмүүсээр тойрон хүрээлүүлдэг.

Гутранги үзэлтэй Охид

Тэд бүх зүйлийг төгс хийхийг эрмэлздэг. Харин заримдаа энэ хүсэл нь тэднийг бүх зүйлийг хянадаг, түгшүүртэй хүмүүс болгон хувиргана. Тэд уян хатан байдал гэж юу болохыг огт ойлгодоггүй бөгөөд гэнэтийн бэлэг, төлөвлөөгүй нөхцөл байдлыг үзэн яддаг. Мөн ямар нэг зүйл байх ёстой байрнаасаа хөдөлж, нэг ширхэг үртэс газар унасан тохиолдолд тэд шууд утгаараа галзуурах болно. Ингээд ч зогсохгүй тэд маш гутранги үзэлтэй ба ямар нэг асуудал тулгарахад дэлхий сөнөж байгаа мэт аашилдаг.

Шийдэмгий бус Жинлүүрүүд

Жинлүүрийн ордныхонтой оройн хоол идэхээр төлөвлөсөн бол танд амжилт хүсье! Тэр хоолны цэсийг хараад бараг л шинжлэх ухааны судалгаа хийж, амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийг гаргах гэж байгаа мэт эргэлзэх болно. Бүхнийг цэгнэж, тунгаадаг жинлүүрийн ордныхон шийдвэр гаргахдаа үнэхээр тааруухан. Мөн тэд хүн бүхний сэтгэлд нийцэж, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээдэг.

Хэнд ч итгэдэггүй Хилэнцүүд

Зурхайн ордын хамгийн хүчирхэг төлөөлөгчид гэгддэг хилэнцийн ордныхонтой асуудал үүсгэхийг та лав хүсэхгүй. Учир нь түүний дургүйг хүргэсэн хүнийг тэр хэзээ ч мартахгүй бөгөөд бүр өс хонзон санаж ч магадгүй. Тэр энэ үедээ аймшигт хорон санаатан болж хувирдаг. Түүнчлэн хилэнцийн ордныхон хүнд итгэж чаддаггүй сул талтай. Мөн тэд өдөөн хатгалга, далд явуулгын жинхэнэ мэргэжилтнүүд юм.

Хайхрамжгүй Нумууд

Энэ ордод төрөгсдийн бүдүүлэг зан авир бусад хүмүүсийг гомдоох нь элбэг. Тэд заавал өөрийн үзэл бодлыг шулуухан хэлэхийг илүүд үздэг бөгөөд бусад хүмүүс энэ талаар юу гэж бодох нь тэдэнд ямар ч хамаагүй. Эсвэл тэд хил хязгаарыг зөрчсөнөө өөрсдөө ч ухаараагүй байх магадлалтай. Мөн нумын ордныхны дунд өнгөцхөн мэдлэгтэй, их мэдэгчид бий.

Хүйтэн хөндий Матрууд

Хэт их амбицтай матрын ордныхон ямар ч хамаагүй аргаар албан тушаал, амжилтад хүрэхийг хүсдэг. Энэ нь тэднийг бусдын нүдэнд хүйтэн хөндий, нэр төр хөөцөлдсөн цэвдэг сэтгэлтнүүд хэмээн харагдуулдаг. Мөн тэд хэт зөв байх гэж хичээдэг ба алхам бүрээ тооцоолж явдаг аймшигтай хүмүүс. Тиймээс та тэднийг өөрийнхөөрөө байж, цагийг зугаатай өнгөрүүлж байхыг харахгүй л болов уу.

Тогтворгүй Хумхууд

Өөрсдийгөө бусдаас онцгой гэдэгт бат итгэдэг тэд үнэн хэрэгтээ өвөрмөц байх гэж маш их хичээл зүтгэл гаргадаг. Мөн тэд ихэнх цагаа бодол дотроо өнгөрүүлдэг тул тусгаарлагдсан, хачирхалтай санагдах нь бий. Хумхын ордныхон хувийн орон зай, эрх чөлөөг чухалчилдаг учраас хувийн харилцаа нь ихэвчлэн тогтворгүй байдаг.

"Эмо" Загаснууд

Загас нь мэлхийтэй адил ус махбодод хамрагддаг. Тиймээс тэр мөн л хэт эмзэг зан араншинтай. Ерөнхийдөө тэднийг зурхайн ордын "эмо" нар гэж хэлж болно. Загасны ордныхон хариуцлага үүрч, шийдвэр гаргах үнэхээр дургүй. Үүний оронд тэд урсгалаараа сэлэхийг илүүд үздэг бөгөөд энэ нь өөрсдийгөө хэн болохыг, юу хүсэж буйгаа ойлгохгүй, төөрөлдөхөд хүргэнэ.

buro247.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 цаг 38 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 5 цаг 45 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 5 цаг 54 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 5 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 11 цаг 21 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 11 цаг 26 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 11 цаг 33 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 цаг 43 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 23 цаг 55 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top