x

Монголын үсчин, гоо сайханчид дэлхийн аваргаас алтан цом хүртжээ

“Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээн 2018 оны есдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотноо болсон билээ.

Уг тэмцээнд Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны гишүүн 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, гоо сайхан, хуримын хоёр ажилбартай төрөлд багаараа мөнгөн медаль, эмэгтэй урт үсний хоёр ажилбартай төрөлд хүрэл медаль, Дэлхийн үсчин, гоо сайхны холбооны хүндэт медаль, гоо сайхны төрлийн дасгалжуулагчийн мөнгөн медаль, Зүүн бүсийн Европ тивийн аваргын алтан цомыг тус тус хүртэж, өндөр амжилт үзүүлсэн юм.

Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2006 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн үсчин, гоо сайхны холбоо (Organisiation Mondiale Coiffure)-ны гишүүн бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд 12 жил тасралтгүй Монголын шигшээ багийг бэлтгэн, оролцуулж ирсэн. Энэ хугацаанд дэлхийн аварга үсчнээр нэг удаа шалгарч, багаараа хүрэл медаль, Ази, Европ тивийн зургаан удаагийн аваргын алт, мөнгөн медаль хүртэж байсан бол 2018 онд алтан цомыг эх орондоо анх удаа авчирч байгаа нь энэ.

Дэлхийн 45 орны 1500 гаруй үсчин, гоо засалч оролцсон тэмцээнд өндөр амжилт үзүүлж, Монголын үсчин, гоо сайхны үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн гэдгийг нотлон харуулсныг үнэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-117 дугаар тушаалаар Х.Болорцэцэг, А.Хулан нарыг “Худалдаа, үйлдвэрийн тэргүүний ажилтан” тэмдэг, Ч.Ануцэнд, Б.Баянжаргал, Ч.Алтанцэцэг нарыг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнахаар шийдвэрлэсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-155 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны есдүгээр сарын 21-ний өдрийн А-401 дүгээр тушаалын дагуу мөнгөн шагналаар урамшуулахаар болсон юм. 

Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийнхныг хүлээн авч уулзан, шагналыг гардууллаа. Шагнал гардуулах ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй газар, хэлтсийн дарга нар байлцаж, шагнал авсан багийнханд баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Энэ үеэр Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, багийн ахлагч Ж.Довчинсүрэн, дасгалжуулагч О.Оюундарь тэргүүтэй хамт олон гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлсэнд талархал илэрхийлээд, цаашид хийж бүтээх их урам зориг өглөө гэдгийг хэлж байлаа.

“Дэлхийн аваргын алтан цом булаалдах” үсчин, гоо засалчдын тэмцээнд оролцсон Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын мастер үсчид, олон жилийн туршлагатай гоо сайханчид, дэлхийн шүүгчид оролцсоноос гадна шинэ үеийн залуу, чадварлаг залуус багтсан гэдгийг онцлох нь зүйтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 цаг 38 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 5 цаг 46 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 5 цаг 55 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 6 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 11 цаг 21 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 11 цаг 26 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 11 цаг 34 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 цаг 43 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 23 цаг 56 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top