x

Өнөөдөр мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13:00-18:00 цагийн хооронд нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна.

Тус өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төв төгссөн залуучууд болон төгсөх ангийн оюутнууд хамрагдах боломжтой бөгөөд “Мобиком” ХХК, “Mongolian Software corporation” ХХК-ийн салбар компаниуд, “Астерикс” ХХК, “Од инновэйшн” ХХК оролцох юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” ("MKIT") сургалтын төвтэй хамтран залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилгоор компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан шатны нийт 8 төрлийн нарийн мэргэжлийн сургалтыг аливаа нэгэн төлбөргүй зохион байгуулж байна.

 Тус сургалтад 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт зохион байгуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучууд сургалтад хамрагдаж, 646 нь төгссөн.

Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн үйлчилгээ үзүүлэн, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг энэхүү сургалтын төв нь бүрдүүлж байгаараа онцлог юм.

Иймээс тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм” гэж хэллээ.

Мөн “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал хэлэхдээ: "Манай байгууллага нь 2013 оноос эхлэн хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндэсний 120 компанитай хамтран ажилладаг. Энэ удаагийн ажлын байрны нээлттэй өдөрлөгт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцохоор бүртгүүлсэн.

Нарийн мэргэжил шаардсан ажлын байранд орох хүсэлтэй иргэдийн ур чадварыг  өдөрлөгийн үеэр шалгах бөгөөд энэ нь ажил олгогчийн шийдвэр гаргах хугацааг богиносгох, ажлын байранд холбох үйлчилгээг хурдан болгох давуу талтай юм. " гэв.

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “Гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангах хүрээнд  мэдээллийн технологийн салбарын залуучуудад зориулсан нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Мэдээлэл авах утас: 9712-5557, 7600-9909

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 5 цаг 38 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 5 цаг 46 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 5 цаг 55 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 6 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 11 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 11 цаг 21 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 11 цаг 26 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 11 цаг 34 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 цаг 43 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 23 цаг 56 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top