x

Д.Монголхүү: Шүүх хүний санаатай бус үйлдлийг ял хүндрүүлэх нөхцөл болгож байна

Ковидын хөл хорионы үед Засгийн газраас зохион байгуулсан “Цахим Монгол” цуглааныг эсэргүүцэж, No Double Standard хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалын үеэр “цагдаагийн биед халдсан” хэмээн шүүхээр шийтгэгдэж, зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлээд, ялаа эдэлж байгаа Д.Монголхүүд холбогдох шүүх хурал маргааш буюу гуравдугаар сарын 15-ны 13:30 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Үүнтэй холбогдуулан иргэн Д.Монголхүүтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь уулзаж ярилцлаа.

-Таныг шүүхээс дуудсан байсан. Үндэслэлийг нь танд мэдэгдсэн үү?

-Мэдэгдээгүй. Ядаж үндэслэлийг нь хэлэх ёстой баймаар. Өнгөрсөн пүрэв гаригийн өглөө залгаад “Баянзүрхийн шүүх дээр ирээрэй” гэсэн. Тэгээд очсон чинь зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солих шүүх хурал товлогдсон байсан. Үндэслэлийг нь асуухад “гавны цэнэг дуусгасан, маршрут зөрчсөн” гэсэн. Уг нь би прокурорын зөвшөөрлөөр эмнэлэг явж үзүүлсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн зохицуулалтаар биш, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг юм. Тэнд зааснаар, ялтан хоёр ба түүнээс дээш зөрчил гаргах юм бол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар солих үндэслэл болдог юм байна. надад гавны цэнэг дуусгасан, маршрут зөрчсөн гээд хоёр удаагийн зөрчил тооцсон. Үүнийг би санаатай хийж байгаа үйл ажиллагаа гэж бодож байна. Эмнэлэгт үзүүлэх хүсэлтээ хэлэхэд явах маршрут зааж өгсөн. Харин буцахдаа яг энэ замаараа яваарай гэж хэлээгүй.

-Танд цахим гавыг хэрхэн хэрэглэх талаар танилцуулсан уу?

-Өгөлгүй яахав. Уншиж танилцаад гарын үсэг зурсан бичиг маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр үлдсэн. Цахим гавны хэвийн үйл ажиллагааг хангах, бүрэн бүтэн байдлыг хариуцах гэх мэт заалтууд нь байдаг юм байна лээ.

-Тэр журам дээр нь ямар нэгэн хүнд нөхцөл байдал үүсээд дүүргээс гарсан тохиолдолд маршрутын талаар тодорхой заасан байсан уу? Санаж байна уу?

-Гурван үндэслэл байсан. Эрүүл мэндийн тусламж үйлчигээ авах, ажлын газар луугаа зорчих зэргээр маршрут нэмүүлж болдог юм байна лээ. Би эрүүл мэндийн үйлчилгээ авах гэдгээр нь хүсэлт гаргаж маршрут нэмүүлсэн. Гэтэл зорчих замыг нь заасан байсан гэдгийг нь мэдээгүй. А цэгээс Б цэг явах зөвшөөрлөө авсан. Түүнд нь хугацааг нь заагаад өгсөн байсан. Хүн өөрийн боломж, нөхцөл байдалд тааруулан зорчиж болохоор. Гэтэл энд ойлголтын зөрүү гарсан. Та яг энэ замаар очиж, мөн буцвал хуулийн хариуцлага хүлээхгүй шүү гэсэн бол би ойлгоно. Очиж замыг бол хэлж өгсөн. Тэр замаар нь зорчоод, харин буцахдаа түгжрэл багатай замаар л буцсан.

-Эмнэлэг явах замыг та өөрөө шийдсэн үү? Төрийн албан хаагч шийдсэн үү?

-Цаанаас нь шийдсэн. Та энэ энэ замаар явж ирээд гарын үсгээ зураад, эндээс эмнэлэгтээ очоорой л гэсэн.

-Таны цахим гавны цэнэг дууссан нь зөрчлийн нэг үндэслэл болж байгаа юм байна. Цахим гавны хувьд цэнэгээ хэр удаан барьдаг вэ?

-Бүтэн цэнэглэхэд долоо орчим цаг барьдаг. Хоногт гурван удаа цэнэглэж ашигладаг. Повер банкаа гээгдүүлснээс болоод гавны цэнэг дууссан. Соронзон цэнэглэгчээр цэнэглэж байхдаа салгасны улмаас цэнэг дууссан гэж бүртгэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинээр гавны повер банк өгсөн. Повер банкгүй үедээ цахим гаваа соронзон цэнэглэгчээр шууд тогонд залгаж цэнэглэдэг.

-Сүүлийн үед гар утсаа цэнэглэж байхдаа тоглож байгаад дэлбэрсэн тохиолдол их гарч байгаа. Бас гар утсаа цэнэглэж байхдаа оролдох үед тогны үелзэл мэдрэгддэг шүү дээ. Танд цахим гавны сөрөг нөлөөг танилцуулсан уу?

-Яг эрүүл мэнд, сөрөг нөлөө талаас ганц ч үг хэлээгүй. Харин гар бадайрах, өвдөлт өгч байгаа зүйл бол байгаа. Биечлэн хяналтаар ирэх үед нь гаваа сольж зүүдэг. Нэг гартаа удаан байлгахгүйг хичээдэг.

-Хэд хоногийн давтамжтай ирж гавыг нь сольж зүүж өгдөг вэ?

-Янз бүр. Тодорхой хугацаа байдаггүй.

-Цахим гавыг хэр удаан цэнэглэж байна? 

-Хоёр цаг орчим цэнэглээд, долоон цаг цэнэгээ барьдаг. Надад бол цоо шинийг хүлээлгэж өгсөн гэсэн. 

-Цахим гавыг анх төсөв хэмнэх, тухайн хүнд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг олгох, гэр бүлтэйгээ байх, нийгмийн харилцаанд байлгах зэрэг олон сайн талтай гэж хэрэгжүүлж эхэлж байсан шүү дээ?

-Энэ ял хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хувилбар мөн үү гэвэл мөн. Гэтэл хүний санаатай бус үйлдлийг ял хүндрүүлэх нөхцөл болгож байна. Энэ төрлийн ял, цахим гав бол Монголд шинэ зүйл. Хууль санаачлагч нарт ч шинэ, хуулийн хэрэгжүүлэлт дээр ч шинэ. Бодит амьдрал дээр алдаа гарч эхэлж байна. Одоо байгаа хуулийн сайжруулах шаардлагатай юм байна. Хэрэгжүүлэлт дээр минийх шиг санамсаргүй алдааг нэгд нэгэнгүй заасан байх ёстой юм байна гэж харж байна. Энэ санамсаргүй алдаа нь тухайн хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болоод байгааг харах хэрэгтэй юм байна.

-Та цахим хуудсандаа “Би төрөөс өршөөл эрэхгүй” гэсэн байсан. Энэ талаараа...?

-Би иргэнийхээ хувьд Үндсэн хуулиар хамгаалагдсан үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн. Өршөөл гэдэг ойлголт чинь хүн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, тэр шүүхээр нотлогдсон үед “Намайг өршөөгөөч ээ“ гэж төрөөс хайр халамж гуйж буй хэлбэр. Цагаатгах гэдэг нь гүтгэгдсэн юм уу, хэлмэгдсэн үед хэрэглэдэг зүйл. Шүүх надад “нөхөр Монголхүүг хууль зөрчсөн” гээд ял өгсөн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр хэзээ ч эцсийн үнэн байдаггүй. Харин нийгмийн харилцааг зохицуулж байгаагын хувьд хамгийн эцсийн шийдвэр байдаг. Тийм учраас би өнөөдөр ялаа эдэлж байгаа. Гэхдээ би төрөөс өршөөл эрэхгүй.

Ц.ТУЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 6 цаг 5 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 6 цаг 12 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 6 цаг 21 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 7 цаг 3 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 9 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 9 цаг 55 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 10 цаг 16 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 10 цаг 22 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 10 цаг 32 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 10 цаг 41 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 10 цаг 46 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 48 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top