x

Хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамруулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн үр тарианы зарим аж ахуйн нэгжийн ургац хураалттай танилцаж, тэдгээрийн удирдлага, хөдөө ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид, ногоочдын төлөөлөлтэй уулзан Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Томилолтоос буцах замдаа Ерөнхий сайд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны “Түмэн сүйх” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн ногоочдын төлөөлөлтэй уулзаж ярилцав.

Манай улс нарийн ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор авдаг. Жилд 20 га-д тариалалт эрхлэх хэмжээнд очвол нарийн ногооны хэрэгцээнийхээ 70 хувийг хангах боломжтой гэдгийг тус холбооныхон танилцууллаа.

Мөн энэ хэрэгцээгээ дотооддоо тарьж ургуулах, жилийн дөрвөн улирлын туршид хүлэмжийн аж ахуй эрхлэхэд цахилгаан, эрчим хүч их шаардлагатай байдаг. Тиймээс цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт олгох, олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг ногоочид Ерөнхий сайдад хэлж байлаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолттой холбогдуулан шийдвэр гаргасан бөгөөд хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 8 цаг 25 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 10 цаг 16 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав 10 цаг 52 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв 11 цаг 21 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно 12 цаг 16 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ 12 цаг 17 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна 12 цаг 18 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй 12 цаг 20 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ 12 цаг 24 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна 12 цаг 24 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана 12 цаг 26 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ 12 цаг 29 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ 13 цаг 41 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ 14 цаг 57 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив 15 цаг 20 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо 15 цаг 21 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 15 цаг 22 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав 15 цаг 22 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно 15 цаг 24 мин Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ 15 цаг 52 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри...
Top