x

Зөвөлгөө: Онгоцоор нисэхдээ анхаарах 12 чухал зүйлс

Аялал болон ажлаар гадаад зорчих хэрэгцээ хүмүүст байнга тохиолддог билээ. Олон удаа нислэгт явж үзэх тусам туршлагатай болдог. Харин анх удаа болон бие дааж ганцаараа явах үед бүтэлгүй зүйлс тохиолдох нь элбэг. Онгоцоор ниснэ гэдэг автобус, таксинд суух шиг амар хялбар ажил биш. Улам бүр даяарчлагдаж байгаа энэ цаг үед онгоцоор нисэх хэрэгцээ улам нэмэгдсээр байх нь тодорхой юм. Ачаа тээш, хил гаалиар гарах, онгоцонд тавтай, эрүүл явах гэх мэтэд бэлтгэлээ сайн базаах нь аялал сайхан болохын эхлэл билээ. Тиймээс онгоцоор их зорчдог аялагчид маань нэг нэгэндээ зөвөлгөө хүргэжээ. 

1. Онгоцны хоолонд бүү найд 

Онгоцны хоолонд бүү найд, боломжтой бол битгий ид. Ойр зуур амны зугаа авч яв, ус их уудаг хүн бол онгоцны үйлчлэгчийг ойр ойрхон дуудахгүйн тулд усны том сав авч яван савандаа ус гуйж ав. Ер нь холын нислэгт үйлчлэгчтэйгээ сайхан харилцахад гэмгүй шүү.

2. Чихэвч таныг чимээнээс хамгаална

"Bose" чихэвч онгоцны чимээнээс сайн тусгаарладаг. Онгоц маш их чимээтэй байдаг тул чимээнд унтаж чадддаггүй бол чихэвчиндээ анхаараарай. Мөн олон цагийн нислэгт болж өгвөл цаг тутам босоод 00-ийн дэргэд дасгал хийгээрэй.

3. Кондишний ханиаднаас болгоомжлоорой 

Онгоцны кондишн агаарыг хуурайшуулдаг, өндөрт хүчил төрөгч бага байдаг болохоор хүн амьсгалаараа аажмаар шингэнээ алддаг, бас халуун орон гэж бодоод нимгэн хувцаслан кондишний ханиад их тусдаг нь аяллын ганц дайсан юм шүү. Тийм учраас ханиаднаас болгоомжлоорой. 

4. Чих өвдөхөд

Чих өвдөхөд хамраа чимхэж байгаад чанга нийвэл бөглөөс гарч өвчин арилдаг, бас давстай самар их идээрэй.  

5. Гоо сайхан 

Нислэгийн үеэд кондишноос болж арьс их хуурайшдаг тул нүүрний маск авч яваад тавибал сайхан арьстай бууна. Үгүй бол арзайсан л юм бууна шүү. 

6. Чухал хувцас

Хурал зөвлөгөөнд явж байгаа бол гар ачаандаа хуралд өмсөх нэг ээлжийн хувцас, нэг цамц авсан дээр байдаг. Ачаа богино транзитад хоцроод хүсээгүй шоппинг хийх тохиолдол гарна шүү.

7. Ачааныхаа жинг тааруул 

Тээшний хэмжээ, жингээ тохируулна гэдэг нислэгийн түвэгтэй хэсэг. Тэгэхээр болбол жинтэй явах юм уу ачаа ихдэхэд юу юуг орхиж болохоо тооцоолох хэрэгтэй.

8. Биед эвтэйхэн хувцас өмс 

Бэлтгэлийн өмд, юүдэнтэй цамц, урт оймс өмсвөл илүү тохиромжтой. Зарим тохиолдолд онгоцны дэр, хөнжил цэвэрхэн биш байдаг тул юүдэнтэй цамц хэрэгтэй. Богино оймстой бол гутлаа тайлахад хэцүү байдаг. Ихээхэн цагийн зөрүүнд орох бол тун багатай нойрны эм авч явьал зүгээр. 

9. Очих газрын цаг агаарын мэдээ 

Дамжин өнгөрөх нислэгтэй үед цаг агаарын мэдээ чухал үүрэгтэй. Зарим үед цас орж, шуурга шуурч нислэг хойшлох тохиолдол байдаг. 

10. Ниссэн милие цуглуул

Mileage буюу агаараар явсан зайгаа байнга тооцуулж байгаарай. Явсан зай чинь нэмэгдэх тусам economy нислэгийг бизнес класс болгож, лаунжид суух зэрэг боломжууд нээгддэг. 

11. Нярай хүүхдэд захиалах зүйлс

Нярай хүүхэдтэй онгоцоор нисэхэд хүүхдийн сагс буюу ор захиалах, хүүхдийн насанд тохирсон хоол захиалах, онгоцны хаана суух суудлаа захиалах нв маш чухал. Эдгээрийг нислэгийн тийз авахдаа захиалганд оруулдаг ч онгоцны буудал дээр бүртгүүлж байж баталгаажуулахыг анхаараарай. Хүүхдийн тэрэг ачааны жинд огт хамаагүй үнэгүй тээвэрлэгдэнэ, мөн онгоцны хоолойн дээр өгч, авах хэрэгтэй. Тэгэхгүй бол онгоцны буудал дотор хол, удаан явбал хэцүүднэ. Бас онгоцон дотор хөл жийдэг зайтай суудал руу хүмүүс шунаад байдаг. Хүүхдийн дэргэд суух магадлал тун өндөр шүү. 

12. Бага ачаатай бол сүүлд нь суу

Онгоцонд орохдоо хамгийн сүүлд нь орвол зүгээр. Хүмүүстэй чихэлдэхгүйн зэрэгцээ сүүл ороход хүнгүй аятайхан суудал олдож мэднэ. Магадгүй дараалсан хүнгүй 3 суудал байвал хэвтээгээрээ явна шүү дээ. Бас заримдаа онгоц их хүнтэй байвал бизнес класс руу шууд шилжүүлчих нь бий. Гэхдээ нэгээс илүү гар ачаатай бол сүүлд ороход ачааны зайгүй болсон байх магадлалтай. 

Бонус: 

- Нүдний хаалт, сайн дэр, чихний бөглөө заавал авч яв

- Удаан суухаар хөл их хавагнан цус овоорох тул зузаан резинтэй, хавагнуулдаггүй оймс, углааштай яв

- Цагийн зөрүүнд орох нь өөрөө яг шарталттай адилхан шингэний дутагдал. Тэгэхээр маск зүүх, их ус уух хэрэгтэй 

- Харин ойрын нислэгтэй бол байдгаараа гоёод хөөрхөн харагд :)

Дэлхийгээр аялагчдын групп

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 цаг 34 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 6 цаг 41 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 6 цаг 50 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 1 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 16 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 22 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 12 цаг 29 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 12 цаг 39 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top