x

Улаанбаатар хот өвөлд бэлэн

Өвлийн оргил ачааллын үед инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлыг инженерийн хангамжийн байгууллагуудын шуурхай ажиллагааны бригадуудын бэлэн байдлын хангах, дадлага сургуулилтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвтэй хамтран 2018 оны 10 дугаар сарын 08 ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү дадлага сургуулилтаар тухайн инженерийн хангамжийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, гарч болзошгүй аваар, саатлын үед техник хангамж, нөөцийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг болзошгүй гамшиг аваар саатал аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэж дараахи байгууллагууд оролцлоо. Үүнд:

  1. “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК

  2. “Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

  3. “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ

  4. “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ

  5. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ

  6. “Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ

  7. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ

  8. “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ

  9. Улаанбаатар хотын гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан 13 аж ахуйн нэгж

Дадлага сургуулилтын даалгавар болгож цагийн байдлыг 2019 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр гадна агаарын хэм -30, Салхины хурд 4-8 м/с байхад хүндрүүлсэн нөхцөлөөр үүрэг даалгавар өгч дараах ажлуудыг хийж гүйцэтгүүлэв.  

-  “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь гэмтлийг зохиомлоор үүсгэн дулааны шугамд даралттай ус шахаж гагнах, хомут тавих зэргээр гэмтлийг устгасан.

-  “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ нь автозам, замын байгууламж эвдэхгүйгээр газар доорх хүйтэн усны шугамын шинэ технологиор доторлов.

-  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний хувьд өвлийн хүйтэн цагт өндөр хүчдэлийн кабелийн гэмтэл гарахад хэрхэн муфт хийж гэмтлийг засварлав.

-  “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ цахилгаан эрчим хүчгүй болсон халаалтын зуухыг зөөврийн эх үүсвэр ашиглан сүлжээний насосыг ажиллуулав.

-  “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-нь хөлдөлт үүссэн барилгыг хэрхэн сэргээх, халаалтгүй болсон айл өрхөд нэг удаагийн газ ашиглан түр халаалттай байлгах халаах хэрэгсэл хийж туршив.

-  Хотын гэрэлтүүлгийн хувьд аваарийн үед хэрхэн нэгдэж ажлын талбайг гэрэлтүүлэх гэм мэт байгууллага тус бүр өөр өөрийн онцлогийг харуулсан ажилбаруудыг хийж гүйцэтгэлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 цаг 34 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 6 цаг 42 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 6 цаг 51 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 1 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 17 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 22 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 12 цаг 30 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 12 цаг 39 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top