x

Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн ажил эрчимтэй явагдаж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм.

Тус парк нь Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин үеийн үлгэр жишээ үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлж, Монгол улсын барилгын материал үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор ажиллаж байна. Энэ жил Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас НБМҮТПарк хүртэл нийт 4,67 км авто зам баригдахаар болж гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна.

Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг гээд цогцоор нь барьж 2019 онд ашиглалтанд оруулах юм. Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯамнаас зарлаж гүйцэтгэгч байгууллагаар “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Үерийн барилга байгууламжийг энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө.

Одоогийн байдлаар Улс, Нийслэлийн төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн ажилд хийгээд байгаа бөгөөд цаашид ч дэд бүтцийн ажлууд шуурхай явагдаж, тэр хэрээр Нийслэл хотын барилгын салбарын хөгжил хурдсах, Налайх дүүрэгт бүтээн байгуулалт хийгдэж шинээр ажлын байр үүсэх гол хөшүүрэг болох юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31 Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top