x

99 настай өвөөгийн хэлсэн амьдралын 25 сургаал

BusinessInsider сайтын сэтгүүлч Мэси Уиллиамс өөрийн өвөө болох 99 настай Энди Андерсоны амьдралаасаа ухаарч ойлгосон 25 сургаалыг уншигчдад хүргэжээ.

Сэтгүүлч Мэси Уиллиамс “Миний өвөө надад амьдралын тухай энэ дэлхий дээр өөр хэний ч өгч чадахгүй товч тодорхой, цөөн, чухал сургаалыг хайрласан” хэмээн онцолжээ.

1. Хошин шогийн мэдрэмжээ үргэлж сайжруулж бай.

2. Аливаа зүйлийг багаас нь эхэлж байгаа үедээ төгс байх гэж бүү хичээ.

3. Дасгал хийж чадахгүй болох хүртлээ үргэлж дасгал хий.

4. Олж байгаагаасаа илүү мөнгө бүү үр.

5. Өдөр бүр жүржийн шүүс ууж бай.

6. Анхны харцаар дурлана гэдэг хуурмаг зүйл биш.

7. Юу ч хийхгүй байснаас ямар нэг зүйл оролдох нь хавьгүй дээр.

8. Бага зэрэг хөгцөрсөн зүйлийг идэж л орхи. Хоол хүнсийг бүү хая. 

9. Чиний гэр бүл бол амьдралын чинь хамгийн ҮНЭТЭЙ зүйл.

10. Өдөр бүр хиам идэж бай. Гэхдээ энэ бол миний л туршлага. 

11. Амьдрал бол амттан. Хэрэв чи түүнийг хайхрахгүй орхивол амархан муудчихна. Үүнийг бяслаг надад заасан юм шүү дээ.

12. Өөрийнхөөрөө байхаас хэзээ ч бүү ай.

13. Хүн бүр маш олон хувцастай. Гэхдээ өөрт байгаа зүйлээ л өмс. Нэмж худалдаж авахаа боль.

14. Хэцүү байлаа ч гэсэн уучилж чаддаг бай.

15. Залуудаа мөнгөө хадгал. Харин дараа нь үр.

16. Хайр үргэлж амархан байдаггүй. Заримдаа хүн хайрын төлөө хичээх хэрэгтэй болдог.

17. Ямар ч тохиолдолд аливаа зүйлийн хөгжилтэй талыг олж хар.

18. Чи ямар нэгэн асуудалтай тулгарвал заавал шийдэх гэсний хэрэггүй. Үнэхээр шийдэх боломжгүй бол зүгээр л мартчих.

19. Үнэхээр өөрийн хүссэн зүйлээ хийж байна уу гэдгээ сайн бодож үз. Хүсэл мөрөөдлөө дагахаас бүү ай. 

20. Боловсрол чухал ч гэлээ амьдралын ухаан гэдэг өөрөө маш чухал “боловсрол” юм шүү.

21. Хорвоо ертөнцийг судал. Сониуч бай.

22. Өөрийгөө чухалчлахыг хичээх хэрэггүй.

23. Миний бүтэн нэрийг Уиллиам Брэдфорд Жэймс Андерсон гэдэг. Гэхдээ би өөрөөсөө дандаа “Яагаад зүгээр л хэн нэгэн байж болдоггүй юм бэ” гэж асуудаг.

24. Амьдралын наад захын мэдрэмжтэй бай. Учир шалтгааны тухай асуултуудыг өөртөө тавьж, эргэцүүлж бод. Хэрэв чи мэдрэмжгүй л бол сүйрнэ гэсэн үг.

25. Амьдрал гэдэг заавал нээж үзэх ёстой бэлэг юм. Дотор нь аз жаргал, зовлон гунигийн аль нь байхыг чи өөрөө шийдэж чадна. Тиймээс амьдралын чухал шийдвэр гаргах хүчтэй бай.

Эх сурвалж: huffingtonpost.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 цаг 30 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 6 цаг 38 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 6 цаг 47 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 58 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 13 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 19 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 12 цаг 26 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 12 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top