x

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцохыг уриалж байна

Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны болон нийт санхүүгийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, олон нийтэд хандан энэ сарын 13-нд тохиох бүх нийтээр мод тарих үндэсний өдөрт идэвхтэй оролцож, нийслэл хот, аймаг суурингаа ногооруулан, амьдрах орчноо эрүүл, цэнгэг болгох үйлсэд нэгдэхийг уриаллаа.

Уриалгад, “...жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Мод тарих үндэсний өдөр” болгож, нийслэлийн Засаг даргын “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр заасан нь аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог улам нэмэгдүүлж байна.

Улсын хэмжээнд 2010-2017 онд нийт 2.2 сая ширхэг мод тарьсан бөгөөд жил бүр улам нэмэгдсээр ирсэн байна.

Мод тарьж, арчлан ургуулах нь уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлж, агаар, хөрсөн дэх хүнд металлуудыг задлан, бохирдлыг бууруулдаг аж.

Судалгаагаар, нэгж га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувиар бууруулдаг нь тогтоогдсон байна. Иймд хүн амын төвлөрөл ихтэй хот, суурингуудын орчны бохирдлыг бууруулахад мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал онцгой ач холбогдолтой юм.

Айл өрх, албан байгууллага, хамт олноороо, бүх нийтээр мод, бут, сөөг тарихдаа арчлан хамгаалахаа орхигдуулалгүй, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэх нь хамгийн чухал юм. Та бидний тарьсан мод, бут бүхэн амьдран буй хот, сууринг цэвэр цэнгэг, тохьтой болгоод зогсохгүй үр хүүхэд, ирээдүй хойчийн маань эрүүл мэнд, оюун ухаанд эерэг сайнаар нөлөөлдгийг ухамсарлан, Үндэсний өдрийн энэхүү гэгээн сайхан үйл хэрэгт идэвхитэй оролцохыг уриалж байна” гэжээ.

Санхүүгийн Зохицуулах Хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 цаг 30 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 6 цаг 38 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 6 цаг 47 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 57 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 13 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 18 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 12 цаг 26 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 12 цаг 35 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top