x

Заавал мэдэх ёстой урлагийн 10 шилдэг бүтээл

Аялал жуучлал бидэнд урлагийн шилдэг бүтээлтэй танилцах боломж олгодог. Та бүхэнд боломж гарвал өөрийн нүдээр харж, заавал мэдэх ёстой  дэлхийн шилдэгт орох  10 уран зургийг танилцуулья.

Дэвид Хокни: “Гранд-каньон” (Үндэсний галерей, Канберра, Австрали)

Дэвид Хокни ба түүний “Гранд-каньон”

Дэвид Хокни нь поп-артын хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөгч бөгөөд орчин үеийн хамгийн нөлөө бүхий зураач юм.  Хэд хэдэн (6-60 хүртэлх тооны) зотонгуудаас  түүний олон бүтээл бүрддэг. “Үзэгч дунд нь ороод түүнийг мэдрээсэй” гэж зургуудаа бүтээдэг тухай тэр ярив. Түүний 1988 онд бүтээсэн «Гранд-каньон» зураг нь 60 зотонгоос бүтжээ. Зургийн цар хүрээ, гал дөл болсон  өнгө, нарийн контур нь түүнд тэр зураачийн дотроос нь мэдрүүлэх гэсэн эрмэлзлэлийг харуулжээ.

Марк Шагал: “Парисийн үндэсний дуурийн плафон” (Парис, Франц)

III Наполеон дуурийн театрыг бариулах захиалгаа 1861 онд өгсөн байв. Түүнийг хэрэгжүүлэхэд уран барилгач Шарль Гарнье 15 жилээ зарцуулсан юм.  Дуурь хотын  газрын зургийн гол цэг болжээ. Францын Соёлын сайд Андре Мальро 1963 онд 77 настай Марк Шагалд барилгын профаныг чимэглэх захиалгаа өгсөн юм. Зураачийн Парисын урланд уг зургийг бүтээхэд найман сар ба 200 кг будаг зарцуулагджээ. Шагалын хамгийн  цар хүрээтэй бүтээл нь энэ болсон ба плафоны нийт талбай нь 240 кв.метр.

Плафоныг зураач цагаан, цэнхэр, шар, ногоон, улаан гэсэн өнгийн таван хэсэгт хувааж, өөрийн дуртай сэдвийн хөгжимчид, бүжигчид, хайр сэтгэлтнүүд, сахиусан тэнгэр ба амьтдыг зуржээ. Таван хэсэг бүрт нь дуурь буюу бүжгэн жүжгийн  нэг ба хоёр сэдэв зурагджээ.  Мөн тэнд Парисын уран барилга ба түүхт бүтээл орсон байгаа.

Густав Климт: “Адель Блох-Бауэр I-ийн хөрөг” (Шинэ галерей, Нью-Йорк, АНУ)

Энэ зургийг “Алтан Адель” эсвэл “Австрийн Мона Лиза” ч гэж нэрлэдэг. Австрийн  югендстилийн хамгийн чухал бүтээлийн нэг. Густавын  найз хүүхэн, магадгүй хайртай эмэгтэй  Австрийн том санхүүчийн охин Адель Блох-Бауэрын бичсэн Климтын хоёр хөргийн нэг нь энэ юм. Уран сайхны үнэ цэнээсээ гадна уг зургийг эцгийнх нь хөрөнгийн хамт нацистууд хураан авсан, мөн Австрийн нэг галерей 1941 онд зургийг худалдан авсан зэргээс энэ хөрөг ихээхэн алдартай болсон байлаа. 1988 онд нэг сэтгүүлч Австрийн урлагийн бүтээлүүдийг бүртгэх жагсаалт гаргах хууль гарсны дараа  музейн архивыг судалж, Блох-Бауэрын өв залгамжлагч нартай ярилцсан байв. Шүүхээр удтал заргалдсаны эцэст уг зургийг  бас хэдэн бүтээлийнх нь хамт Лос-Анжелест амьдарч байсан гэр бүлийнх нь төлөөлөгч Мария Альтман гэдэг эмэгтэйд дамжуулан шилжүүлжээ.

2006 онд  Эсте Лаудерийн хүү Рональд Лаудер уг зургийг 135 сая доллараар худалдан авсан байв. Тэр цагаас хойш гоо сайхны бүтээгдэхүүний эзэнт улсыг үндэслэгч Лаудерийн үндэслэсэн шинэ галерейд “Алтан Адель” байраа эзэлжээ. 2015 онд уг зургийн түүхийг өгүүлсэн Сеймон Кертисийн “Алтан хүүхэн” кино дэлгэцнээ гарсан юм.

Амедео Модильяни: “Сууж буй нүцгэн эмэгтэй” (галерей Курто, Лондон, Ма Британи)

“Сууж буй нүцгэн эмэгтэй” (1916)  зураг нь Лондоны Курто галерейн  цуглуулгын “сувд”-нуудын нэг юм. Африк, далайн бүсийн иргэншлийн  баримлуудаас онгодоо авсан Модильянийн олонд танил болсон уртасган сунгасан  бие галбир, дэгжин шугам, гоо зүйн хэм хэмжээ харагдана. Зураачийн уран бүтээлийн ид үеийн “Нүцгэн натурын” цувралын эхлэлийг энэ зураг тавьж өгчээ.  Зураачийн эхэн үеийн  бүтээлээс нь энэ үе арай чөлөөтэй, секси талдаа ордог. Хөргийн нүүр царайнаас  1914-1916 онуудад зураачийн сахиусан тэнгэр болсон англи сэтгүүлч, яруу найрагч Беатрис Гастингсийн төрх харагддаг гэж урлагийн мэргэжилтнүүд хэлдэг.

Фрида Кало: “Хоёр Фрида” (Орчин үеийн урлагийн музей, Мехико, Мексик)

Фриды Кало ба түүний нөхөр зураач Диего Ривера хоёрын  харилцаа ямагт ээдрээтэй байсан юм. Тэд 1939 онд салсны дараа зураач “Хоёр Фрида” гэсэн  хамгийн хүчтэй зургаа бүтээжээ. Зургийн бэлгэдэл нь  тайлбаргүйгээр ойлгомжтой. Хоёр эмэгтэй нэгэн зурагт, нэгэн биенд шахцалдан бие биенээ ямар нэгэн талаар нөхөн, ямар нэгэн талаар зөрчилдөн  сууна. Кало энд дотоод амьдралаа гаргасан байна. Тэрээр 1939 оноос хойш нөхрөсөө салаад  хоёрдмол байдалд орсон юм. Нэг талаас нахартөө хайртай, нөгөө талаар салалт нь түүнийг зовооно. Мөн энэ зураг нь зураачийн холимог гарлыг хэлнэ. Эх нь мексик, эцэг нь герман хүн байсан ба Ривера зөвхөн мексикийг илүүд үзнэ. Тиймээс ч зурагт Фридагийн гомдолсон  “европ” зүрх шархалсан байгаа. Зураач энэ салалтыг хүндээр хүлээн авсан ба тэд 1941 онд эргээд  суужээ.

Анри Матисс: “Улаан тасалгаа: улаан өнгийн зохицол” (Эрмитаж, Санкт-Петербург, Орос)

Энэ зургаа Матисс хоолны өрөөний “ханын зураг” маягаар Сергей Щукины захиалгын дагуу бүтээсэн нь зураачийн хамгийн  танил  зураг болов. Санирхолтой нь тэр зургийг эхлээд хөх өнгөөр хийхээр оролдсон байдаг. Үндэс болгон хөх цэцэгтэй даавууг сонгосон байв. Гэхдээ 1908 оны Парисын салон нээгдэхийн өмнө тэр зургаа эрс шинэчилжээ. Хөх өнгө  чимэглэлийн хувьд хангалтгүй байв. Өнгийн өөрчлалт нь яг таарсан ба улаан өнгө нь  эмэгтэйн бие болон тасалгааны орон зайг өөртөө уусгаж чадсан байна. Зураач энэ зурагт цонх оруулан ногоон модтой алслалтыг хийж өгчээ.

Иероним Босх: “Газар дэлхийн тачаалын цэцэрлэг” (Музей Прадо, Мадрид, Испани)

Босхын гурвалсан зураг нь түүхэнд хамгийн ер бусын зургуудын нэг юм. Зургийн  жинхэнэ нэр нь тодорхойгүй. Энд байгаа нэрийг судлаачид л өгсөн байх. Босх зургаа 1515 онд нийтэд үзүүлснээс хойш уг зураг үзэгчдийг алмайруулсаар л байгаа. XX зуунд зургийг олон янзаар тайлбарлаж, таамаглаж байсан ч нэгдсэн дүгнэлтэд хүрсэнгүй.  Нэг хэсэг нь зургаас хүн төрөлхтний хүүхэд насыг харна. Нөгөө хэсэг нь  таашаал, тачаалын магтаалыг үзнэ. Гурав дахь хэсэг нь  библи судрын тайлбарыг үздэг. Босх тэрслүү, буруу номтны бүлэглэлд багтдаг учир нууц санаагаа зурагт шифрлэсэн гэдэг хувилбар ч байдаг. Таамаглал маш их, зургийг утга тайлагдашгүй учраас энэ бүтээл үзэгчдийг татсаар байгаа.

Эдвард Мунк: “Амьдралын бүжиг” (Урлагийн үндэсний музей, Осло, Норвеги)

Норвегийн зураач Эдвард Мунк амьдралынхаа  бүхий л хугацаанд сэтгэлийн дарамт, шаналгаанд байжээ. Тэр мэдрэмж нь зургуудад нь байдаг ба “Чарлаан” зурагт нь оргил үеэ олсон  юм. Гэхдээ «Амьдралын бүжиг» (1899–1900) бүтээлд нь түүний тэр шаналал байхгүй. Мэргэжилтнүүд Данийн бэлгэдлийн стилийн зохиолч Хельге Родегийн жүжиг энэ сэдвийг зураачид өгсөн гэдэг. Зураач өөрөө зурагт анхны дурлалын дурсамж буусан гэж ярьсан байдаг.

Рене Магритт: “Пирене дэх шилтгээн” (Израилийн музей, Иерусалим, Израиль)

Сюрреалист Рене Магритт хамгийн алдартай зургаа түүний найз бөгөөд өмгөөлөгч, зохиолч Гарри Торчинерын захиалгаар 1959 онд зуржээ. Үлгэрийн шилтгээн үүлэн дунд асар том бул чулуун дээр харагдан доогуур нь  далайн давалгаа гүйж байгаа  зураг  түүний хамгийн их анхаарал татсан зураг юм. Хатагтай Магриттын бүтээл нь  норвеги зохиолч Юстейн Гордерт нэгэн романаа бичихэд урам өгсөн гэх яриа бий.

Вермеер: “Сувдан ээмэгтэй бүсгүй” (Маурицхейс, Гаага, Нидерланд)

Сувдан ээмэгтэй залуу бүсгүйн хөрөг нь Голландын алтан зууны шүтээн гэгдэх Вермерын гол бүтээлийн нэг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Зурагт  бүтээсэн он сар нь тавигдаагүй ч Маурицхейс музейн мэргэжилтнүүд түүнийг 1665 оны орчим зурагдсан гэдэг. Энэ зурагт зурагдсан бүсгүйн талаар ямар нэгэн мэдээлэл ховор. Зургийг тойрсон нууцууд, бүсгүйн харц зэрэг нь Жокондогийн хөргийг санагдуулах ба түүнийг хойд нутгийн буюу голландын Моно Лиза гэж нэрлэдэг. Ингэж харьцуулах бас нэг шалгаан нь хоёр эмэгтэй олон нийтийн соёлын  салшгүй  хэсэг болсон ба тэднийг кинонд дүрслэх нь их байдаг.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов 27 мин “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн эхэллээ 28 мин ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд ЭХЭМҮТ-д зочилж, хамтын ажиллагааг хэлэлцлээ 29 мин Даншиг наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу автобус үнэгүй үйлчилнэ 30 мин Г.Занданшатар: Монгол Улс хоёр Солонгосын итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой 2 цаг 30 мин Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа 2 цаг 31 мин "Сэлбэ хот"-ын 8575 айлын орон сууцны барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна 2 цаг 31 мин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ 2 цаг 32 мин БНСУ-ын 2.7 тэрбум воны тусламжаар Улаанбаатарын зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулна 2 цаг 33 мин С.Амарсайхан сайд ХБНГУ-ын эрдэмтэдтэй Налайхын нөхөн сэргээлтийн асуудлаар уулзлаа 2 цаг 34 мин Туул голд усанд боогдсон 17 иргэнийг аварчээ 2 цаг 35 мин Улаанбурхан өвчнөөр 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 5 мин Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Ерөнхийлөгчтэй уулзлаа 4 цаг 11 мин Монгол Улсын анхны геопарк 2026 онд Өмнөговь аймагт нээгдэнэ 4 цаг 12 мин Венесуэлд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 4 цаг 13 мин ОУОХ-ны чуулган эхэлж, олимпод оролцсон тамирчдад 10 мянган ам.доллар олгохоор боллоо 4 цаг 13 мин Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг уриаллаа 4 цаг 15 мин Цагдаагийн байгууллагад 1882 дуудлага бүртгэгдэж, 17 хэргийг нөхөн илрүүллээ 4 цаг 28 мин Хуучин НЗДТГ-ын байрыг "Хүүхдийн ордон 2" болгож, наймдугаар сард ашиглалтад оруулна 4 цаг 30 мин Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ 6 цаг 27 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Top