x

Энэ хорвоод багшгүй хүн гэж байхгүй юм

Ээж минь багш. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөхийн хажуугаар насаараа бага ангийн багш хийсэн хүн. Тийм учраас би багшийн хөдөлмөрийг хамгийн ихээр мэддэг, хүндэлдэг. Эгч минь багш. Багш минь багш, багшийн багш ч багш. Энэ хорвоод аавгүй, ээжгүй хүн, ахгүй, эгчгүй хүн гэж байх мөртлөө багшгүй хүн л гэж байдаггүй билээ. Эцэг, эх биеийг төрүүлэх ч ухааныг багш төрүүлдэг гэдэг. Сайн багшийн шавь муу явлаа гэж сонсоогүй. Тиймээс бид сайн сайхан яваа нэгнээсээ аав, ээжийг нь асуугаад дараа нь “Багш тань хэн бэ” гэж асуудаг.

Бидний багад “Багшийн хүүхэд сурлага муутай, эмчийн хүүхэд бие муутай” гэж ярьдаг байлаа. Өөрийнх нь хүүхэд үгэнд орохгүй зуларч явахад багш хүн бусдын хүүхдийн өмнө зогсоод хичээлээ заадаг. Өөрийнх нь хүүхэд орондоо халуурч хэвтэхэд эмч хүн чагнуур бариад өвчтөнийхөө дэргэд зогсдог. Тиймээс эмч, багш нарыг “тангараг өргөсөн хүмүүс” гэдэг. Түүнээс биш төмрөөр хийсэн хүмүүс гэсэн үг биш.

Би нийслэлийн 10 жилийн 34-р сургуулийн төгсөгч. Одоо манай Ерөнхийлөгч болсон хүн бас энэ сургуулийг төгссөн гэж сонссон юм байна. Харин биднийг сурч байх үед түүний дүү Х.Баттуулын нэр сургуулийн хүндэт самбарт залаатай байлаа. Чөлөөт бөхийн алдартай тамирчин болчихсон байсан үе. Шилбээ шүргэсэн гэзэгтэй, балетийн бүжигчин шиг гоё алхаатай дуу хөгжмийн багш Цэндмаа Х.Баттуулын эгч, охид араас нь дагаж хардаг байв аа.  

Манай сургууль Ажилчны районы тэргүүний сургууль, манай анги Улаанбаатар хотын хошой тэргүүний бүлэг байлаа. (Зургаа, долдугаар ангийн хүүхдүүдэд МАХН-ын ... их хурлын тогтоолыг сонингоос уншиж өгөөд шалгалт авдаг байлаа шүү дээ) Ангийн багш Отгонбулаг маань хичээл тараад тэр өдөр хичээлдээ ирээгүй, даалгавраа хийгээгүй, хичээлдээ сул дүн авсан хүүхэд бүрийн араас явдаг, ангийнхаа банди нарыг дагуулаад гэр хорооллын харанхуй гудамжаар нохой шуугиулан явж гэр орноор нь очдог, аав, ээжийг нь “байцаадаг” байв. Одоо эргээд бодоход Их сургууль дөнгөж төгсөөд ирсэн 20 гаруйхан настай “хүүхэд” шүү дээ. Айлын энхрий охин.

Сургуулийн захирал Сурмаажав, хичээлийн эрхлэгч Адилбиш, Маам, хэл уран зохиолын багш Пүрэвсүрэн, орос хэлний багш Ариунзул, Ариунаа, математикийн багш Энхжаргал, физикийн багш Гэрэлмаа... тэр үеийн сор болсон багш нар манайд сургуульд, манай ангид хичээл ордог байлаа.  

Бага ангийн багш Даваахүү маань даалгавраа хийлгүй ирсэн дэггүй нөхдийг гэртээ аваачиж,гаднаас нь цоожилж байгаад хичээлийг нь хийлгэж “хашраадаг” байлаа. Өөрөө өчнөөн олон охин хүүхэдтэй мөртлөө ангийнхнаа 5-6-гаар нь хорионд суулгаад хоол ундыг нь зөөнө. Тэр үеийн багш нар хүүхдийнхээ төлөө тэгж зүтгэдэг байлаа. Лу.Гантөмөр Боловсролын сайд байхдаа “Хүүхэд бүрийг хоцрогдолгүй сургана” гэж хэлсэн. Тэр цагаас хойш хэдэн хүүхэд хоцрогдлоос гарсныг мэдэхгүй ч бидний хүүхэд үед багш нарт нэг ч хүүхдийг муу сургах эрх байгаагүй юм. Манай сургууль, манай ангид лав тийм байсан.

Хэдэн жилийн өмнө төгсөлтийнхөө 20 жилийн ойгоор ангиараа уулзахад бид хэнийг хамгийн их ярьсан бэ гэж үү? Хамгийн ааштай, хамгийн хатуу шаардлагатай багш нараа хамгийн их хайрлан дурссан даа. Отгонбулаг багшаа, Даваахүү багшийгаа хамгийн их ярьсан. Сайн багшийн зүтгэл, сайхан сэтгэлийн үр ингэж хүүхэд бүрийн сэтгэлд зул мэт гэрэлтэй явдаг. Сайн сайхан яваа нь бахархаж нэг дурсана, саар гундуу яваа нь уярч нэг дурсана. Энэ хорвоод аавгүй, ээжгүй хүн байх мөртлөө, багшгүй хүн л гэж байхгүй юм. Бүгдийн өмнөөс багш танд мөргөмуу. Өнөөдөр Монголын багш нарын өдөр.

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 цаг 32 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 6 цаг 39 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 6 цаг 48 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 59 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 15 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 20 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 12 цаг 27 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 12 цаг 37 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top