x

Өмнөговь аймгийн удирдлагууд нийслэлээс туршлага судалж байна

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцохоор хүрэлцэн ирээд байна. Тэд өнөөдөр НЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улаанбаатар хотоос нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон нийслэлийн харьяа агентлагийн дарга нар оролцсон бол Өмнөговь аймгаас Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, ХОХБТХ-ийн дарга Ж.Сүх-Эрдэнэ, ХЗХ-ийн дарга Б.Наранхүү, ТЕЗ-ийн ерөнхий нягтлан бодогч С.Уранчимэг тэргүүтэй төлөөлөгчид байлцав.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээ, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бусад аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар товч танилцуулсан. Мөн НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү Улаанбаатар хотын санхүүгийн чадамж, жилийн төсөв, төлөвлөгөөний талаар, Бодлого, төлөвлөлийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар гадаад, дотоод харилцаа хамтын ажиллагааны талаар тус тус товч танилцуулсан юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрынхан нийслэл хотод хоёр хоногийн хугацаанд ажиллахдаа нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Агаарын бохирдлыг бууруулах газар, Үйлдвэрлэл, инновацийн газар, ЖДҮ-ийг хөгжүүлэх төв, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар, НОСК зэрэг нийслэлийн харьяа агентлаг, орон нутгийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 25 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top