x

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдэд өршөөлийн аян өрнүүлж байна

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өршөөлийн аян өрнүүлж байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын алба мэдэгдэв. 

Дээрх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд сайн дураараа эх орондоо буцсан тохиолдолд БНСУ-д буцаж ирэхэд нь хилийн хоригоос чөлөөлнө. Харин баривчилгаанд өртсөн иргэдийг дээд тал нь 10 жил хүртэлх хугацаагаар БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь хязгаарлах ажээ. 

Түүнчлэн Солонгосын Цагаачлалын албанаас барилга, үйлчилгээний газруудад баривчилгаа, шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүд, ажилд зуучлагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авах тухай мэдэгдсэн байна. 

Оюутан, гэр бүлийн гишүүн зэрэг хөдөлмөр эрхлэх визгүй иргэд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд мөн албадан нутаг буцаах ажээ. 

Иймд БНСУ-д визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа манай улсын иргэдийг энэхүү өршөөлийн аяныг ашиглан эх орондоо буцаж ирэхийг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна. 

КОНСУЛЫН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чуулган: Ерөнхий сайд Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 10 цаг 6 мин ТББХороо Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ 11 цаг 58 мин Х.Нямбаатарт авто худалдаа эрхлэгчдийн нэр хүндэд халдсаны төлөө уучлал гуйхыг даалгав 12 цаг 34 мин Н.Учрал чуулганыг удирдвал АН-ын бүлэг Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудалд оролцохгүй гэв 13 цаг 3 мин "Монгол ноолуур-2026" дуудлага худалдаанд үндэсний 13 компани оролцоно 13 цаг 58 мин Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн II олимпиад эхэллээ 13 цаг 59 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна 14 цаг 0 мин АНУ болон Израилийн цохилтын улмаас энгийн иргэд амь үрэгдсээр буй 14 цаг 2 мин Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хугацаат цэрэг сураггүй алга болжээ 14 цаг 6 мин Ам.долларын дэвсгэрт дээр Д.Трампын гарын үсгийг байрлуулна 14 цаг 6 мин Маргааш "Дэлхийн цаг" арга хэмжээ болж, нэг цагийн турш гэрлээ унтраана 14 цаг 8 мин Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээ 14 цаг 11 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-аар хэлэлцэнэ 15 цаг 23 мин Д.Амарбаясгалан нар хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхэлжээ 16 цаг 39 мин Дархан-Уул аймагт IELTS-ийн шалгалтын төв байгуулах санал тавив 17 цаг 2 мин АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнийг 300-350 төгрөгөөр нэмэхээр боллоо 17 цаг 3 мин Үндэсний баялгийн сангийн асуудлаарх зөвлөлдөх санал асуулга эхэллээ 17 цаг 4 мин Катар улс Персийн булангийн аюулгүй байдлын тогтолцоог дахин авч үзэхийг уриалав 17 цаг 4 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 55 тамирчин оролцоно 17 цаг 6 мин Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ 17 цаг 34 мин
iИх уншсан
Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Зундарь: Амин насны урсгал “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Робэрт Блай: Төмөр Жонсоны “адгууслаг” эцэг Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулн... Ардын намын “Ард түмэндээ ирэх оролдлого” буюу авлига, хулга... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару... Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах ... Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсни... Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн "Лхагвын тойм"-д өгсөн яри...
Top