x

Төрийн шилдэг цахим үйлчилгээгээр Smartcar систем шалгаржээ

Монгол улсын цахилгаан холбооны байгууллагын 153 жилийн ой, Монгол улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ой, “Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2018 оны 9-р сарын 30-с 10 сарын 1, 2-ны өдрүүдэд Мишээл экспо төвд “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор “ICT EXPO-2018” үзэсгэлэнг Засгийн газрын тохируулагч агентлаг – Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас амжилттай зохион байгууллаа.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт энэ онд гарсан шилдэг шийдэл, шинэ дэвшилтэт техник технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдэгүүдээ шалгарууллаа.

Уг үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас хийж хэрэгжүүлсэн Smartcar тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем “ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ” номинацид шалгарч батламж авжээ.

Smartcar.mn систем нь өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөрийг орон зайнаас үл хамааран онлайнаар төлөх боломжтой анхны цахим систем юм.

Тус газрын зүгээс төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон ажил хийж байгаагийн нэг нь энэхүү smartcar систем бөгөөд нэмэлт хөгжүүлэлтийг хийж дараах 9 төрлийн үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

  1. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ;

  2. Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ;

  3. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ;

  4. Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ;

  5. ЕC зөвшөөрөл олгох үйлчилгээ;

  6. Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ;

  7. Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ;

  8. Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх;

  9. Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх зэрэг гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 цаг 34 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 6 цаг 42 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 6 цаг 51 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 1 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 17 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 22 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 12 цаг 30 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 12 цаг 39 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top