x

“Ю Скүүтэр” ирэх хавраас үйлчилгээнд нэвтэрнэ

Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд олон цогц арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг ажлын нэг бол энэ зунаас хэрэгжиж эхэлсэн “Ю байк” унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ юм.

“Ю байк” төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах цогц ажлын нэг болохоос гадна иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх давхар ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан. Энэхүү төсөл нь нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд амжилттай хэрэгжиж, иргэддээ үйлчилгээгээ хэвийн үзүүлж байна.

Харин өнөөдөр нийслэлийн Засаг дарга С.Батболд төслийн II дахь шат буюу ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх “Ю Скүүтэр” түрээсийн мопедийг танилцууллаа. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувийн цахилгаан тэжээлт мопед түрээсийн үйлчилгээ юм. Дэлхийн орчин үеийн хотууд нийтийн тээврийн үйлчилгээнд дөнгөж нэвтрүүлж эхлээд байгаа шинэ үйлчилгээ гэдгээрээ онцлог юм байна.

С.Батболд: Улаанбаатар хот дэлхий дээрх 455 метрополитан хотын нэг гэдэг утгаараа орчин үеийн энэхүү шинэлэг үйлчилгээг нийтийн тээвэртээ ирэх оны тавдугаар сараас нэвтрүүлж эхлэхэд бэлэн боллоо. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувь байгаль орчинд ээлтэй, цахилгаан тэжээлт технологийн шийдлийг ашигласан гэдгээрээ давуу талтай юм.

Ю Скүүтэр нь нэг цэнэглэлтээрээ 20-30км замыг туулж, 25 км цаг хурдлах хүчин чадалтай. “Юбайк” түрээсийн дугуйн үйлчилгээний нэгэн адил гар утасны аппликейшн ашиглан үйлчилгээгээ авах юм байна.

Дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани Ю Скүүтэрийн зогсоолыг барьж гүйцэтгэх аж. Ю Байк, Ю Скүүтэр зэрэгцэн байрлуулах боломжтой, нарны цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй байгууламж байх ажээ. 

Улаанбаатар хотод ирэх зунаас хэрэгжиж эхлэх цахилгаан скүүтэрийн түрээсийн үйлчилгээ анх 2012 онд АНУ-ын Сан франциско хотод нэвтэрч эхэлсэн бөгөөд 2017 оноос Европын томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч эхлээд байгаа аж.

Никель Ганбаа ХХК-ийн захирал Г.Дашням “Ирэх жилийн тавдугаар сар гэхэд Ю Скүүтэр бэлэн болж, үнэ өртөгийн хэмжээг тогтооно. Улаанбаатарын нөхцөлд зохицуулан, өмнөх Ю Байк төслийн туршлагаас хаана хаана байршуулах талаар ярилцаж байгаа. Дугуй болон мопедны түрээсийн үйлчилгээ нь манай улсын хувьд шинэ зүйл. Зарим алдаа дутагдал гарч байна. Бид үүнийг засч, сайжруулахаар ажиллаж байна” хэмээн ярилаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 цаг 34 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 6 цаг 42 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 6 цаг 51 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 1 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 17 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 22 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 12 цаг 30 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 12 цаг 39 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top