x

Халдварт өвчин үүсгэгчийн молекул биологийн оношлогооны сургалт зохион байгууллаа

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь Европын холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн  P53” төслийн хүрээнд Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Хүнсний кодексийн олон улсын стандарт, Биологийн зэвсгийн конвенцийн хэрэгжилтийг хангах хууль эрхзүйн орчинд судалгаа хийж, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Төслийн хүрээнд халдвар үүсгэгчийг молекул биологийн qRT PC-ын оношилгооны аргаар тодорхойлох олон улсын сургалтыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 9 дүгээр сарын 26-28 өдрүүдэд зохион байгууллаа.

Р53 төслийн хамтран ажиллагч Англи улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, төслийн багаас тус сургалтыг хамтран зохион байгуулсан юм. Сургалтад Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн молекул биологи, генетикийн мэргэшсэн судлаачид хамрагдлаа. Олон улсын сургагч багшаар Англи Улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагын Өндөр бохирдлын хэлтсийн вирус судлаач Др Кевин Ричардс, Шинэ, аюултай болон халдварт материалтай ажиллах сургалтын хэлтсийн  Микробиологийн сургагч багш Деларам Акхавиен нар ажиллав.

Энэхүү сургалтаар лабораторийн орчинд био аюулгүй ажиллах халдвар хамгааллын аргачлал, биологийн II зэрэглэлийн аюултай, хүн, мал амьтны халдварт өвчний үүсгэгч болох Enterivirus 71, Tick-borne Encephalistis (TBE), Morbillivirus-ийг qRT PCR-ын аргаар тодорхойлох онол практикийн мэдлэг эзэмшиж  олон улсын сертификат олгогдсон юм.

Сургалтыг амжилттай зохион байгуулахад Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар, Чингис хаан нисэх онгоцны буудлын гааль, мэргэжлийн хяналтын алба зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 6 цаг 31 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 6 цаг 39 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 6 цаг 48 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 11 цаг 59 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 12 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 12 цаг 14 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 12 цаг 20 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 12 цаг 27 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 12 цаг 36 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 12 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top