x

Хуульч О.Батхүү: Банкны нэг хувийн шимтгэлээр иргэд шүүхэд хандаж хохирлоо барагдуулах бүрэн боломжтой

Арилжааны банкууд зээл олгохдоо нэг хувийн шимтгэлийг иргэдээс авдаг асуудлаар Улсын дээд шүүх өнгөрсөн баасан гаригт шийдвэр гаргажээ. Иргэн А арилжааны банкнаас зээл авахдаа нэг сая төгрөгийн шимтгэлийг өгсөн асуудлаар шүүхэд хандсан аж. Анхан болон давж заалдах шатны шүүхээс банкийг иргэнд шимтгэлийн мөнгийг буцааж олгох ёстой гэж үзсэн ч Улсын дээд шүүх банк шимтгэл авах болсон баримт нотолгоог гаргах ёстой гэжээ. Энэ нь цаашид арилжааны банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид үзэж байгаа юм. Энэ талаар хуульч өмгөөлөгч О.Батхүүтэй ярилцлаа.

-Улсын дээд шүүхийн өнгөрсөн баасан гаригийн шийдвэр банкуудад давуу эрх олгож болзошгүй гэж зарим хуульчид онцолж байна. Үнэхээр тийм боломж олгочихов уу. Иргэд шимтгэлээ буцаан авах нөхцөл байна уу?

-Улсын дээд шүүх 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд арилжааны банкны зээлийн нэг хувийн шимтгэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр бол зээл авагч иргэний талд гарсан. Яахав, өмнөх шийдвэрээс өөр нэг нь хөөн хэлэлцэх хугацааг гурван жил болгосон байсан. Энэ бол иргэний маргаан байсан учраас Иргэний хуульд гэрээний талаар зааснаар гурван жил байдаг учраас ингэж шийдсэн хэрэг.

Энэ талаар Улсын дээд шүүх тайлбар гаргасан байсан шүү дээ. Гол агуулга нь арилжааны банк зээл олгохдоо зардал гэж нэг хувийн шимтгэл аваад байгаа. Нэхэмжлэх гаргагч иргэн банкийг шимтгэлийн мөнгөө зарцуулж байгаа зардлаа нотол гэж шаардсан.

Тэгэхэд банк нотолгоо гаргаж өгч чадаагүй. Тиймээс Дээд шүүх шийдвэр гаргахдаа банк иргэнээс авч буй шимтгэлийн мөнгө үндэслэлтэй байх ёстой гэж үзлээ. Энэ тохиолдолд банк шимтгэлээ нотолж чадаагүй учраас иргэнд буцаан олгохоор болж байна.

-Тэгвэл иргэд шүүхэд хандаж болох уу. Гол нь шимтгэлээ буцаан авах боломж бүрдэв үү?

-Боломжтой. Би энэ асуудлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Түүнээс өмнө иргэд шүүхэд хандаад нэхэмжлэлээ авч байсан. Дараа нь авсан. Тиймээс иргэд нэг хувийн шимтгэлээ буцаан авахаар шүүхэд хандах боломжтой. Гол нь одоогоор ипотекийн зээлтэй 106.000 хүн байдаг юм байна. Тэд бүгд шүүхэд хандвал шүүхийн ачаалал маш хүнд болно. Тиймээс арилжааны банкууд энэ нөхцөлийг харгалзаад шийдвэрээ өөрчлөх ёстой. Гэвч одоогоор банкууд өөрсдөө шүүхэд хандаад байгаа учраас иргэд шимтгэлээ нэхэмжлэхээс аргагүй.

-Хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэлээ. Тэгэхээр үүнээс өмнө зээл авч байсан иргэд хандаж болох уу?

-Болно. Хөөн хэлэлцэх хугацаа 10 жилээр хэвээр байгаа.

-ШӨХТГ-аас арилжааны банкуудад торгууль тавьсны хариуд шүүхэд дуудагдаад байгаа. Та энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэсэн. Процесс ямар шатанд явна вэ?

-Арилжааны долоон банк ШӨХТГ-ыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Нэг агуулгатай асуудлаар хандсан учраас шүүх хэргийг нэгтгэдэг. Одоогоор нэгтгэх шатанд явж байгаа болов уу. Цаашлаад нотлох баримт цуглуулах, шүүх хурлын тов зарлах гээд үргэлжилнэ.

-Ер нь арилжааны банкууд нэг хувийн шимтгэлийг бүрмөсөн зогсоох ёстой юу, эсвэл шимтгэлийнх нь зардал үндэслэлтэй байх ёстой. Хуулийн хүрээнд та тайлбарлаж өгөөч?

-Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай урт нэртэй хууль бий. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэчилсэн хууль нь мөрдөгдөж эхэлсэн. Өмнөх хуулин дээр банк шимтгэл авахыг огт зөвшөөрдөггүй байсан. Харин хуулийн шинэчлэлээр энэ тухай заахдаа шимтгэл авч болно, гэхдээ тэр нь үндэслэлтэй байх ёстой гэж үзсэн. Миний харж байгаагаар ипотек, цалингийн зээлэнд ямар ч зардал гарахгүй. Эдийн засагч нь байрыг нь очиж үзээд зураг авч ирэх ёстой гэдэг ч тэр бүр очдоггүй. Бүх материалаа иргэн өөрөө бүрдүүлдэг. Харин бизнесийн зээлэн дээр зардал гарах боломжтой. Түүнийгээ л үндэслэлтэй нотлох ёстой гэж үзэж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хөвсгөл (172.69.252.132)
    Иргэд шүүхдэж бхаар буцаан олго гээл шийдвэр гаргаач
    2022 оны 11 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 13 цаг 20 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 13 цаг 29 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 13 цаг 34 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 16 цаг 4 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 16 цаг 13 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 16 цаг 16 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 16 цаг 58 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top