x

Объектын гал түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурчээ

Он гарсаар эхний есдүгээр сарын байдлаар объектын гал түймэр нийт 2,742 удаа гарч, 13.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 53 хүн нас барж, 31 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1,262 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид  693 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 33.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5.2  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40 хувиар өссөн байна.

Нийслэл хотод нийт 1787 удаагийн гал түймэр гарч, 3.5 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 955 удаагийн гал түймэр гарч, 10.4 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

 Энэ хугацаанд 15,812 байгууллага, аж ахуйн нэгж, 89,031 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 76,757 зөрчил дутагдал илрүүлэн, 32,933 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 4,407 заавал биелүүлэх албан шаардлага, 5,459 мэдэгдэл, 231 танилцуулга, 712 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 79 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 149.3 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1,972 удаа, дадлага 1,509 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2,336 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 730  гал буюу 26.6 хувь,

  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 577 гал буюу 21.04 хувь,

  • Цахилгаанаас 504 гал буюу 18.3 хувь,

  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 286 гал буюу 10.4 хувь,

  • Бусад шалтгаанаас 177 гал буюу 6.4 хувь,

  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 167 гал буюу 6.09 хувь,

  • Шалтгаан тогтоогдоогүй 162 гал буюу 5.7 хувь,

  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 56 гал буюу 2.04 хувь

  • Гагнуур, паялник, бамбараас 27 гал буюу 1.03 хувь

  • Архидан согтуурснаас 18 гал буюу 0.5 хувь,

  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 14 гал буюу 0.5 хувь

  • Санаатай үйлдлээр 11 гал буюу 0.4 хувь,

  • Байгалийн үзэгдлээс 5 гал буюу 0.18 хувь,

  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 4 гал буюу 0.14 хувь,

  • Технологийн горим зөрчсөнөөс 2 гал буюу 0.07 хувь,

  • Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.07 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 40 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Уржигдар 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Уржигдар 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Уржигдар 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Уржигдар 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Уржигдар 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Уржигдар 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Уржигдар 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна 2026-07-31 The HU хамтлаг Их Британид аялан тоглоно 2026-07-31 Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ 2026-07-31 Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 2026-07-31 Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 2026-07-31 НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 2026-07-31
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл...
Top