x

Төмөр болон авто замын огтлолцлыг салгах 6 нүхэн гарц барих ажлыг ирэх хавар эхлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хурал боллоо. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх бөгөөд хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан 70 болон 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар гаргасан 70 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулав.

Улаанбаатарын замын хөдөлгөөнд өдөрт 300 мянга жолооч оролцдог. Түүний олонх нь Бага тойруу орчмоор явдаг аж. Тиймээс орц, гарц нээж, сэтгэлээ зам олныг байгуулж буй. Ингэснээр томоохон уулзваруудын хөдөлгөөний  ачаалал багасах тооцоотой. Мөн иргэдийг нийтийн тээврээр зорчуулах арга хэмжээ хэрэгжүүлж буйг нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү онцоллоо. 2017, 2018 онд нийтийн тээврийн 11 шинэ чиглэл нээжээ. Мөн ид ачааллын үеэр автобусны тоог нэмж байгаа гэнэ.

Түүнчлэн сургуулийн автобусны тоог олшруулж, замын хөдөлгөөний ачааллын мэдээллийг цахимаар мэдээлэх гээд олон арга хэмжээ авч байгааг дурьдав. “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн зүгээс авто зогсоолын тоог олшруулж, амралтын өдрүүдэд иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах болжээ.

Мөн зарим авто замын урсгалыг нэг чигт оруулж, өргөтгөсөн байна. Цаашид ийм олон арга хэмжээ явуулахаар төлөвлөжээ. Хяналтын камер суурилуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвөлжээ. Удахгүй төмөр болон авто замын огтлолцлыг салгахаар нүхэн гарц зургааг барих юм байна. Зураг төсөл нь гарсан бөгөөд ирэх хавар ажил эхлүүлэхээр болжээ. Томоохон уулзваруудад шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, түгээлтийн автомашиныг хөдөлгөөний ид ачааллын бус цагаар  хөдөлгөөнд оролцдог болгох шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар болсон тухай нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү мэдээллээ.

Хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцууллаа.

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний хүрээнд Нийслэлийн холбогдох албаныхан хамтран цахим тоглоомын газар, саун массажы газар, уушийн газар, ТҮЦ гээд нийслэлд үйл ажиллагаа буй бүх байгууллагыг шалгажээ.Улмаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулж, нийтийн хэв журмыг сахиулжээ. Мөн архидалт, түүнээс үүдэлтэй гэмт хэргийн гаралтыг багасахаар хяналт, шалгалтаа үргэлжлүүлсээр байгааг хэллээ.

Иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор завьт болон морьт эргүүл зуны турш ажиллуулжээ. Мөн хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлж, эцэг, эхийнх нь нэрийг бичсэн бугуйвч зүүлгэжээ. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулан сургууль, цэцэрлэгийн орчныг шалгажээ. Улмаар арван сургуульд эрсдэлтэй нөхдөл үүссэн байдлыг тогтоож, илэрсэн зөрчлийг арилгуулсан талаар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулагадаа дурьдлаа. Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, сургууль цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн холбооны операторуудын антенныг буулгах, цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтын зурвас чөлөөлүүлж эхлээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүний хамгаалалтын зурваст 4,000 гаруй айл суурьшсан байгаа гэнэ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр гэрэлтүүлэг, камер суурилуулах гээд өмнөх бүх ажлаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ шинээр цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлэхээр  төлөвлөжээ.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 119 дүгээр тогтоолтой холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба дүүргүүдийн удирдлага ямар ажил хийснийг танилцууллаа. Багахангай дүүргийнхэн үер далан, шуудуу барьсан бол Баянзүрх дүүргийн удирдлага “Шарилжгүй Улаанбаатар” аян өрнүүлж, бусад тохижилтын ажил хийжээ.

Баянгол дүүргийнхэн оршин суугчдаа хөршийн хяналтад нэгдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян өрнүүлсэн аж.

Налайх дүүргийнхэн суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан төмрийн үйлдвэрийг нүүлгэж, гудамжуудаа тохижуулжээ.

Харин Чингэлтэй дүүргийнхэн ШТС болон нийтийн байрнуудыг шалгаж эхэлсэн байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажил зарим дүүрэгт удаашралтай байгаа. Тиймээс хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай байна” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 26 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 34 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 43 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 53 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 9 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 14 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 22 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 31 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top