x

Монгол Улс "FESPO" үзэсгэлэнд анх удаагаа оролцоно

Монгол Улсыг 2019 оны нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотноо болох олон улсын аялал жуулчлалын “FESPO” үзэсгэлэнд анх удаа зочин орноор оролцуулах болсноо зохион байгуулагч тал мэдэгджээ.

Энэ талаар ШХУ-ын www.travelnews.ch аялал жуулчлалын мэдээний цахим хуудаст “Монгол Улс 2019 онд зочин орноор оролцох болсон нь FESPO-гийн хувьд сайхан мэдээ боллоо” гэх гарчигтай мэдээ өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нийтлэгджээ. “Сүүлийн 10 жилийн хугацаанд Ази тивээс зочин орон оролцоогүй бөгөөд Монголыг зочин орноор оролцуулснаар Чингис Хааны эзэнт гүрний тухай илүү ихийг мэдэхийг олзуурхаж, тэсэн ядан хүлээж байна гэж тус үзэсгэлэнг зохион байгуулагч Стефан Амстад хэллээ” гэж мэдээнд дурдсан байна. Түүнчлэн, “монголчууд дэлхийн талыг эзэлж байсан түүхтэй бөгөөд энэхүү нүүдэлчид хүн, байгалийн амин холбоог домог болгон үе дамжуулан үлдээж, хөөмий, уртын дуугаараа амьдралын гүн ухаан, ард түмний онцлогийг илэрхийлж ирсэн” гэж онцолжээ.

Цюрих хотноо зохиогддог Швейцарийн аялал жуулчлалын хамгийн том “FESPO” үзэсгэлэнд 600 гаруй оролцогч оролцож, 63000 хүн үзэж сонирхдог бөгөөд Швейцар, Өмнөд Герман, Хойд Итали, Австри зэрэг зах зээлийг хамардаг тул бүс нутагтаа томоохонд тооцогддог үзэсгэлэн юм. 2017 онд Коста Рика, 2018 онд Румын Улс зочин орноор оролцож байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 26 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 34 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 43 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 54 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 9 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 14 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 22 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 31 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top