x

Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл багтаж, дээрх зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн мэдэгдэл өгч, зарим байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болгосон юм.

Тухайлбал Анархүү цэцэрлэг зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьж хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжих эрхийг ноцтой зөрчиж байгаад Мэргэжлийн хяналтын хэлтсийн зүгээс мэдэгдэх хуудас хүргэж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болголоо.

Мөн Уурхайчдын байранд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсан эмийн сан өргөтгөлийн барилгаа буулгалаа. Тус байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар өргөтгөлийн барилга барьж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, 2012 онд гаргасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг ослын үед шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж, авто зам, явган хүний зам хаасан бүх төрлийн обьект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоон инженерийн хангамжаар хангахгүй байх, нийтийн зориулалттай орон сууцны барилгад шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож зөрчлийн тухай болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, албадан буулгах хүртэл арга хэмжээ авах юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 22 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 30 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 39 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 50 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 5 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 10 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 18 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 27 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top