x

Алтан хальс Индепендент кино наадам болно

Алтан Хальс Холбоо 2009 оноос Dreamers’ Day кино өдөрлөгийг зохион байгуулж, 2011 онд анхны монгол хэл дээрх арт киноны нэвтэрхий толь вебсайт болох artfilm.mn-ийг үүсгэн, 2013 оноос хойш Алтан Хальс кино наадмыг зохион байгуулж байна.

​Монголын анхны тогтмол арт кино үзвэр Dreamers’ Day кино өдөрлөг нь 2018 оны 2 сарын байдлаар Dreamers’ Day өдөрлөг нийт 280 дахь өдөрлөгөө зохион байгуулаад байна. 2011 оноос artfilm.mn анхны монгол хэл дээрх арт киноны нэвтэрхий толь вебсайтыг удирдан ажиллуулж байгаа бөгөөд мэдээллийн санд нь 4000 гаруй арт кино, 6000 орчим уран бүтээлчийн намтраар баяжаад байгаа аж. 

Алтан Хальс Холбоо нь мөн Монголд болж буй ихэнх кино наадам, кино өдөрлөгүүдтэй хамтран ажиллаж, киног толилуулах, киноны хадмал орчуулга бэлтгэх, хамтран зохион байгуулах чиглэлээр ажилладаг юм. 

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Уран бүтээлч нь Монголын иргэн байна.

  • Сэдэв чөлөөтэй.

  • Бүтээлийн үргэлжлэх хугацаа 30 минутаас хэтрэхгүй.

  • Сүүлийн 3 жилийн дотор хийгдсэн.

  • Англи хэл дээр бус бол Англи хадмал орчуулгатай байх шаардлагатай.

  • Тухайн бүтээл өмнө нь Монголд зохиогдсон ямар нэг кино уралдаанд оролцоогүй, интернетэд олон нийтэд хүргэхээр тавигдаагүй байх шаардлагатай.

​

Бүтээлийн ангилал:

  • Хүүрнэлт кино

Ямар нэгэн үйл явдлыг хүүрнэж буй кино. Хийц болон жанр чөлөөтэй.

  • Хүүхэлдэйн кино

Киноны 70-с дээш хувь нь хүүхэлдэйн киноны арга ажиллагааг ашиглан хийгдсэн хүүрнэлт болон хүүрнэлт бус кино.

  • Баримтат кино

Бодит байдлыг баримтжуулах зорилготой бүтээгдсэн кино.

  • Эксперименталь кино

Хүүрнэлт уламжлалд баригдаагүй, цэвэр илэрхийлэмжийг урьтал болгосон кино.

  • Junior Cinema

16 нас хүрээгүй Монголын иргэд оролцох боломжтой ямар ч төрлийн кино. Энэ төрөлд гадаад бүтээл хүлээн авахгүй ба энэ төрөлд бүртгүүлсэн кинонууд дээд шагналын төлөө өрсөлдөхгүй.

​

  • Энгийн бүртгэл 2018 оны 4 сарын 15-ыг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн хураамж 20,000 төгрөг.

  • Эцсийн бүртгэл 2018 оны 5 сарын 1-ийг дуустал үргэлжилнэ. Бүртгэлийн хураамж 30,000 төгрөг. 

  • Өмнөх жилүүдийн Алтан хальс кино наадамд бүтээлээ бүртгүүлж байсан бол үнэгүй.

  • 16-с доош насныхан бүртгүүлэхэд үнэгүй. Бүртгэлд заавал киног илгээх шаардлагатай.

​

Албан ёсны сонголт:

Бүртгүүлсэн бүх бүтээлийг сонголтын хороо эхний шатны шалгаруулалтаар Уралдаант хэсэгт өрсөлдөх эсэхийг нь шийдвэрлэнэ.

Албан ёсоор сонгогдсон бүтээлүүд кино наадмын уралдаант хэсэгт толилуулагдаж, шүүгчдийн багийн шийдвэрээр шилдгүүд нь шалгарна. 

​

Шагнал шардуулах ёслол:

Кино наадам 2018 оны 6 сарын 2-8-ны өдрүүдэд iCinema-д зохиогдох бөгөөд кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах ёслол болно. Дараах шагналуудыг олгоно:

​

  • Golden Reel Award - Алтан Хальс шагнал* (Алтан Хальс цом, 2,000,000 төгрөг)

*Энэ шагналыг Монгол эсвэл гадаадын ямар ч кино хүртэх боломжтой.

  • Reel Deal Award - Ангилал бүр дэх шагнал (Монгол)*

    • Шилдэг Монгол хүүрнэлт кино (өргөмжлөл, 500,000 төгрөг)

    • Шилдэг Монгол хүүхэлдэйн кино (өргөмжлөл, 500,000 төгрөг)

    • Шилдэг Монгол баримтат кино (өргөмжлөл, 500,000 төгрөг)

    • Шилдэг Монгол эскперименталь кино (өргөмжлөл, 500,000 төгрөг)

*Ангилал бүрт доод тал нь 3 бүтээл өрсөлдөхөөр уралдаант хэсэгт шалгарсан тохиолдолд ангиллын шагналыг олгоно.

  • Reel Deal Award (Олон улсын)

    • Шилдэг гадаад хүүхэлдэйн кино (өргөмжлөл, 250,000 төгрөг)

    • Шилдэг гадаад баримтат кино (өргөмжлөл, 250,000 төгрөг)

    • Шилдэг гадаад эскперименталь кино (өргөмжлөл, 250,000 төгрөг)

    • Шилдэг гадаад хүүрнэлт кино (өргөмжлөл, 250,000 төгрөг)

  • Junior Cinema шагнал (өргөмжлөл, 250,000 төгрөг)

​

Шагналт Монгол бүтээлүүдийг Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival)сонголтын хороонд толилуулагдах эрхийг олгоно. Уг кино наадамд шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагнал Оскарт өрсөлдөх эрхтэй болдог.

Бүртгүүлэх энд дарна уу 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло...
Top