x

Энхийг сахиулагч, аврагчдыг шагналаа

Онцгой байдлын албаа төлөөлөн Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VII мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.

Энэ үеэр Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол олгосон юм.

Хугацааны өмнө ахлах ахлагч цолоор: НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Х.Ерулан, гал сөнөөгч, ахлагч Ш.Амгаланбаяр, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Э.Номин-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч-усчин, ахлагч Б.Гантулга нарыг, Хугацааны ахлах ахлагч цолоор, Нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын жолооч-холбоочин, ахлагч Э.Ууганбаярт, Хугацааны ахлагч цолоор, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, дэд ахлагч Б.Нямбадам нарыг тус тус шагнасан юм.

 “Жуух бичиг”-ээр: ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн шалган нэвтрүүлэгч, ахлах ахлагч Я.Булганбаяр, Үндэсний аврах бригадын эмч, ахмад Ж.Хаш-Эрдэнэ, аврагч-холбоочин, ахлах ахлагч Э.Золзаяа, НОБГ-ын БЗД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн салааны захирагч, ахмад Э.Баттулга, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч М.Болдбаатар нарыг,

 

 

 

 

 

 “Баярын бичиг”-ээр: НОБГ-ын ХУД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М. Бадрахзул, ЧД-ийн ОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Энхболд, Архангай аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч П.Мэндсайхан, аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Нямжаргал, Орхон аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Батбаатар, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Санчир, Хөвсгөл аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Болдбаатар,  Хэнтий аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Р.Мөнхдорж нарыг,

“Сайшаалын үнэмлэх”-ээр: Үндэсний аврах бригадын десантчин-аврагч, ахлагч Л.Идэрхангай, Баянхонгор аймгийн ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Т.Цэрэндорж, Сүхбаатар аймгийн ОБГ-ын эмч, сэтгэл зүйч, ахлах дэслэгч Б.Батзориг, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлагч Ц.Алтансүх нарыг тус тус шагнаж урамшууллаа.

“Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, нийт 240 гаруй  алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд Онцгой байдлын албаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөн, үүргээ нэр төртэйгээр биелүүлж ирсэн та бүхнээр бахархаж байна. Цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсье” ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг гэв.

Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 24 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 32 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 41 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 51 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 7 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 12 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 20 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 29 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top