x

Эко Майдар хот ямар байх вэ?

Фэйсбүүкт нэг хүн “Азийн шилдэг ЭКО хот шагналт Их Майдар хот. Нэг зүйл сануулахад шүтлэггүй, сүсэггүй, тэнэг хүнд харагддаггүй юм шүү” хэмээн бичиж дор нь олон хүмүүс өөр өөрсдийнхөө төсөөллийг бичжээ.

Тэгвэл ирээдүйд босох Майдар эко хот ямар байх талаар бага ч гэсэн төсөөлөл өгөх болов уу хэмээн  Майдар эко хот төслийн удирдагч Л.Баяртуулын ярьснаас түүвэрлэн хүргэж байна. Тус бүтээн байгуулалт нь нийслэлээс 60 гаруй км-ийн зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хийгдэнэ. Майдар эко хот дөрвөн үе шаттай баригдахад ойролцоогоор 40 тэрбум долларын хөрөнгө шаардагдана. Эхний үе шат буюу ирэх таван жилийн байгуулалтын нарийвчилсан төлөвлөгөөг хийсэн. Үүнийг хийхэд ойролцоогоор хоёр тэрбум долларын хөрөнгө шаардагдахаар байгаа аж.

Эхний үе шат нь 80-100 мянган оршин суугчтай байх бөгөөд энэ хэсэг баригдаад дуусахад хотод байх ёстой бүх зүйл баригдсан байна.

Майдар бурхны хөшөөт цогцолбор бол Майдар эко хотын бэлгэдэл

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт дэлхий дахинаа нүүдэлчин ард түмний суу билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээгч, их соён гэгээрүүлэгч Өндөр Гэгээн Занабазарын урласан Майдар бурхны дүрийг 54 метр өндөр орчин цагийн урлагийн бүтээл болгон 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн нутагт цогцлон босгоно. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2009 оноос эхэлсэн. 2016 онд нэгдүгээр үе шат ашиглалтад орох ёстой байсан. Гэвч хөрөнгө оруулалтаас үүдэн ажил удаашраад байгаа. Ирэх онд угсралтын ажил явагдана хэмээн төслийн баг мэдээлсэн ч одоогоор суурийн ажил болоод бурхны хөлний хэсэг баригдаж байна.

Майдар хотод та нарын бодсон шиг өндөр барилгууд байхгүй. Дэлхийн хэмжээнд эко хотын жишиг бол өндөр барилга байдаггүй аж. Барилгууд нэг нэгнээ нарны гэрлээс халхлахгүйн тулд намхан байдаг гэнэ. Мөн байшин бүрийн дээвэр дээр сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж байрлуулах боломж нээлттэй тул сонголт таных.

Газар нутагтаа багтаж буй уулархаг газруудыг онгон байгалиар нь үлдээх бөгөөд тэр хэсгүүдэд морин тойруулга, газар тариалангийн бүсийг байгуулна. Мөн Майдар эко хотын иргэд эко хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг байна.

Майдар эко хотод 2020 онд Азийн хүүхдийн их наадмыг зохион байгуулна

Тус хотод эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлын газар гэх мэт бүх зүйл цогцоороо баригдана. Үүнийг 2030 он хүртэл хийхээр төлөвлөж байгаа аж. Эхний ээлжийн төлөвлөлтөд одоогийн байдлаар их, дээд сургууль, театр, музей, эмнэлэг гэх мэт үйлчилгээний газрууд болон ажлын байр бий болгох хөнгөн үйлдвэрүүд баригдана. Морин тойруулга, газар тариалангийн бүсүүд бас төлөвлөгдсөн байгаа. Хэрвээ 2030 он хүртэл хотоо барьж дуусгаад эрэлт ихтэй байвал хоёрдугаар үе шатны ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Засгийн газраас Майдар эко хот байгуулахад зориулан 12 мянган га газрын улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн. Хамгийн эхэнд их сургуулийн хотхон баригдах нь. Энэхүү бүтээн байгуулалт амжилттай босч ирвэл 2020 оны наймдугаар сард болох Азийн хүүхдийн их наадам тус хотод болох нь.

Таван музейтэй байна

Улаанбаатар хотод музейн зориулалттай баригдсан барилга ганцхан байдаг нь Лениний музей. Тэгвэл Майдар эко хотод таван музейн барилга байх аж. Их майдар цогцолборын өмнө хэсгээр байрлах аж. Манай улсын музейнүүд сан хөмрөгийнхөө 20 гаруйхан хувийг л нийтэд үзүүлдэг. Тэгвэл үлдсэн үзмэр нь агуулахад хадгалагддаг учраас барилга нь байхад үзмэр олдоно хэмээн үзэж байгаа бололтой.

Бас Майдар хотын төв талбайд томоохон тоглолт, үйл ажиллагаа зохион байгуулагддаг байна. Энэ үед хэн ч ОО д очерлохгүй. Тэд энэ асуудлыг шийдэж, төлөвлөж байгаа.

Мөн манай улсын түүхийг дэлхий нийтэд таниулах бааз болох Кино үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Монголын түүх гадаадын алдарт киночдын сонирхолыг татдаг. Гэвч яг кино хийх гэхээр бааз байхгүйгээр Монголын түүхээр хийгдэж буй кинонууд өөр өөр оронд зураг авалтаа хийдэг билээ. 

Байрын мөнгө Улаанбаатар хотынхоос 10 дахин бага

Нийслэлийн орон сууцанд амьдардаг иргэд сар бүр байрны мөнгө төлдөг. Дийлэнх нь тог цахилгаан, усны мөнгө байдаг. Тэгвэл Майдар эко хотын иргэн Улаанбаатарын иргэнээс даруй 10 дахин бага байрны мөнгө төлнө гэдгийг хэлж байв.

Учир нь Эрчим хүч, дулааны хэрэглээ Улаанбаатараас 80 хувь бага байна. Хур тунадасны усыг хуримтлуулж цэвэршүүлнэ. Өвөлдөө хиймэл нуурандаа цасаа бөөгнүүлээд хийвэл цаг агаар гурван хэмээр дулаахан болдог жишиг олон улсад байна. Саарал ус ашиглана, сэргээгдэх эрчим хүч ашиглана.

Бас ОХУ-ын технологиор хийгдсэн цэвэрлэх байгууламж ашиглаж, аж үйлдвэр баригдана. Майдар эко хотод ажилгүй иргэн үлдэхгүй.

Жолоочгүй автомашинд зориулсан зам байна

Майдар хотод жолоочгүй машин явна. Тэрэнд зориулсан зам байна. Энэ бол ирээдүйн хот гэдгийг санах хэрэгтэй. 2030 он гэхэд жолоочгүй машин дэлхийн олон оронд явна гэдгийг судлаачид хэлж байгаа. Майдар хотыг төлөвлөхдөө ирээдүй судлаачидтай хамтран ажилласан учраас хөгжлөөс хоцрохгүй. Хот төлөвлөлтийн багт хамгийн урд талын эгнээнд сууж үгээ хэлдэг хүмүүс бол ирээдүй судлаачид ажээ.

Майдар хотын төвийн хэсэгт “ногоон зам” байх бөгөөд тэр нь авто замтай огтлолцдоггүй байх аж. Энэ зам дээр цахилгаан машинууд зорчих ч явган хүн давуу эрхтэй. Ийм зам одоогийн байдлаар Лондонд бий гэсэн.

Майдар хотын унаган иргэн болох гээд шийдсэн л бол машины талаар бодох хэрэггүй. Иргэддээ нийтийн тээврийн хүртээмжийг маш элбэг байхаар төлөвлөсөн юм билээ. Хотоосоо гарч явах ажил гарвал... Ер нь л машин хэрэггүй дээ.

Майдар хотын айлууд хоймортой байна

Монголчууд суурин соёл иргэншилд шилжихийн хэрээр ёс заншлаа алдаж буй. Түүний нэг нь орон сууцанд амьдарч буй айлуудад хоймор байхаа больсон. Тэгвэл Майдар хотын айлууд хоймортой, тэндээ бурхнаа залж болох нь. Орон сууцны хороолол төлөвлөж буй архитектурууддаа төрлийнхний зүгээс “Монгол гэрийн хаалга зүүн урагш харсан байдаг. Хаалганы эсрэг тал гэрийн хоймор. Тэнд бурхан байх ёстой” гэсэн даалгаврыг өгчээ.

Таны ирээдүйн гэр дуу чимээний акустикаас эхлээд өнгө үзэмж нь хүртэл таныг удаан, тогтвортой амьдруулах бүхий л нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн төслийнхөн амлаж байна лээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 23 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 31 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 40 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 50 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 6 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 11 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 19 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 28 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top