x

Цаасан дээрх стандартаа амилуулах цаг ирлээ

Зэрлэг амьтдын үхлийн нэг шалтгаан нь дэд бүтцийн хөгжил. Тэр дундаа авто зам, төмөр замтай холбоотойгоор үй олноороо үрэгддэг амьтдын тоо жилээс жилд хэдэн зуу, бүр хэдэн мянгаараа тоологдож байна.

Монголын төмөр зам болон хилийн зурвас дагуух өргөст торонд гэхэд жил бүр цагаан зээр, хулан, хар сүүлт зэрэг нүүдлийн амьтан хэдэн арваараа өлгөгдөж, орооцолдон үхдэг талаар баримт бий. Тиймээс тал хээр, говь цөлийн бүсийн дагуух амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Монгол Улс 2015 онд төв Азийн орнуудаас анх удаа баталсан билээ. 

Үүгээр зогсохгүй уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг Стандартчилал хэмжил зүйн газар энэ онд баталсан.

Ингэснээр Монгол орны аль ч хэсэгт авто, төмөр зам тавихдаа зэрлэг амьтдад зориулсан гарц заавал байгуулах ёстойг стандартчилж өгсөн гэсэн үг. Эдгээр стандартыг хэрэгжүүлснээр дэлхийд ховор хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир, монгол бөхөн, цоохор ирвэс зэрэг олон зэрлэг амьтны нүүдлийн зам, амьдрах орчинд саад учрахгүй байх боломж бүрдэх юм. Гэвч өдгөө эдгээр стандарт хараахан хэрэгжиж, хөрсөн дээрээ “амилаагүй” байна.

Цагаан зээрийн сүрэг ахиад хуваагдах уу 

Амьтдын нүүдэлд хамгийн их саад болдог нь авто болон төмөр зам. Монгол Улс нийт 1088  км урт төмөр замтай. Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг ашиглалтад оруулснаар олон зууны турш тааваараа бэлчин амьдарч байсан цагаан зээрийн сүргийг төмөр замаар баруун, зүүн хэсэгт хуваасан билээ. Эрдэмтдийн судалгаагаар нутгийн баруун хэсэгт үлдсэн цагаан зээрийн сүрэг үрэгдсээр одоо маш цөөхөн тоо толгой үлдсэн гэнэ.

Харин нутгийн зүүн хэсэгт үлдсэн зээрийн үндсэн сүрэг одоохондоо тааваараа бэлчиж явна. Гэхдээ энэ сүрэг төдийгүй бусад тууртан удахгүй зүүн бүсэд өрнөх дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтаас болж мөхөж мэдэх аюул хэдийнэ хаалга тогшиж эхлээд байна. 

Харин өдгөө зүүн чиглэлд тавих төмөр зам нүүдэллэдэг амьтдад жинхэнэ аюул учруулахаар байгаа билээ. Учир нь, Даланзадгадаас Чойбалсан хүртэл тавих төмөр зам социализмын үед таслагдаж үлдсэн цагаан зээрийн нүүдлийн замыг хааж таарах нь. Хөөт-Бичигтийн төмөр зам ашиглалтад орохоор бүр хавханд орсон юм шиг таг хаагдах төлөвтэй байгаа юм. Цагаан зээр бол Монголын бахархал болсон амьтдын нэг.

Бид л тоодоггүй болохоос нутагт нь нэг төрлийн амьтан олон зуун мянгаараа нүүдэллэдэг улс дэлхийд цөөн. Цагаан зээр ган зуд болоход бэлчээрээ дагаж олон км нүүдэллэдэг. Тэгж яваад хил дээр ирдэг ч өргөст торонд тулаад зогсдог. Гарах гэж зүтгэсэн нь торонд олон арваараа өлгөгдөж үхдэг. Ганц цагаан зээр ийм хүнд байдалд ороод байгаа юм биш. Шинээр барих төмөр зам хулан, хар сүүлтийн нүүдэлд бас л саад болохоор байна.

Одоогоор тодорхойлоод байгаа чиглэлээр баруун бүсэд тавих дэд бүтэц Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бэлчдэг дэлхийд өөр хаана ч байхгүй монгол бөхөнгийн гол тархац нутгийн яг дундуур нь гарч байна.

Өөрөөр хэлбэл, монгол бөхөнгийн нүүдлийг хааж байгаа юм. Үүн дээр босоо тэнхлэгийн авто замууд ашиглалтад орж байгаа гэхээр нүүдэллэдэг амьтдын ирээдүй тун бүрхэг болов. Нэгэнт улс орны эрх ашгийг хойш нь тавихгүйгээс хойш төмөр болон авто зам барьж л таарна. Харин энэ ажлыг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр яаж хийх вэ, хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх баталгааг одоогоор хэн ч өгч чадахгүй байна.

Хэрвээ одоогийн төслөөр явах юм бол цагаан зээрийн сүрэг ес хуваагдана. Хулан долоо, хар сүүлтийн сүрэг мөн долоон хэсэгт  хуваагдах төлөвтэй байгааг эрдэмтэд хэлж байна. Нүүдэллэдэг амьтдын сүрэг хуваагдана гэдэг тухайн амьтан мөхөл рүүгээ явахын эхлэл гэдгийг эрдэмтэд, судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг билээ.

Амьтдад ээлгүй авто зам тавьсаар л байх уу 

Говийн бүсэд барьсан авто зам хулан, хар сүүлтийн нүүдэлд төмөр замын торноос дутахгүй аюул учруулж байгаа. Нүүрс зөөдөг тэр олон зуун машины дуу чимээ, тоос шороонд ямар ч амьтан зам хөндлөн гарч чадахгүй дайждаг. Дээр дурдсан олон бэрхшээлийг улс орнууд нүхэн болон гүүрэн гарц байгуулах замаар шийдсэн байдаг.

Улс орон  хөгжиж, санхүүгийн бядтай болохын хэрээр нүүдлийн амьтдад зориулж олон төрлийн гарц байгуулснаар амжилтад хүрсэн нь цөөнгүй. Монгол орны хувьд ойрын жилүүдэд уул уурхай дагасан эдийн засгийн хөгжил жин дарах нь тодорхой болсон тул зэрлэг амьтдаа хамгаалах зайлшгүй шаардлага гараад байгаа юм. Стандарттай болсноор нүүдэллэдэг амьтдын хамгааллын зөв эхлэл тавигдлаа гэж байгаль орчны салбарынхан ам сайтай байна. 

Гэхдээ шинэ стандарттай болсноор бүх асуудал шийдэгдэж байгаа юм биш. Улаанбаатар Замын-Үүдийн төмөр замын өргөст торыг авах уу, үлдээх үү, тэнд шинээр гүүрэн, нүхэн гарц барих эсэх нь маргаантай, тодорхойгүй хэвээр үлдэж байна. Эрдэмтэн, судлаачдын ярьснаар  амьтдын нүүдэлд саад болдог төмөр замын өргөст торыг манайд зөвхөн мал оруулахгүй байх талыг нь харж хийсэн байдаг ажээ. Торыг авсны дараа галт тэргэнд мал дайруулбал нөхөн төлбөрийг хэн өгөх вэ, хариуцлагыг хэн хүлээх вэ гээд олон асуулт гарна.

Хамгийн гол нь, төмөр замын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх талтай гэдэг. Хүнээ бодох уу, амьтнаа бодох уу гэдэг салаа сонголт ч гарч ирнэ. Зохицуулах асуудал цөөнгүй байна. Тиймээс шинээр барих төмөр замд энэ алдааг давтаж болохгүйг эрдэмтэд урьдчилан сануулсаар байгаа юм.  

Баталсан стандартаа мөрдөж, зэрлэг амьтдаа аваръя 

Зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах асуудлыг гаднын орнууд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдсэн байдаг. Жишээ нь, нүхэн гарцыг нэлээд өргөн хэмжээтэй хийдэг. Өөрөөр хэлбэл, цаад тал нь тэнгэр нэвт харагдахаар тийм хэмжээг сонгодог юм байна. Зэрлэг амьтад ийм газраар чөлөөтэй нэвтэрч гардаг нь олон улсад нотлогджээ. Ийм гарцуудыг шинэ стандартын дагуу Монголд хийх байх.      

Монгол Улс байгаль хамгаалах чиглэлийн олон улсын томоохон конвенциудад нэгдсэн байдаг. ХБНГУ-ын Бонн хотноо 1979 онд байгуулсан Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах (CMS) тухай  томоохон конвенц байдаг. Үүнд манай улс элсчихсэн, дүрэм журмыг нь дагаж биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ шинээр төмөр зам барихдаа урьдын алдааг давтаж нүүдэллэдэг амьтдын сүргийг дахиад л тасалчихвал Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унах  эрсдэлтэйг мартаж болохгүй.

Юутай ч шинэ стандарттай болж чадлаа. Төмөр болон авто зам барихдаа амьтдад зориулж заавал гарц байгуулахаар  болсон нь өөрөө том амжилт юм. Хууль нь байна, гашуун жишээ нь ч  байна. Одоо Стандартчилал хэмжил зүйн газрынхан стандартын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах үлдлээ. Ялангуяа шинээр барих төмөр замд энэ стандартыг хэрэгжүүлэхэд хяналт тавих нь маш чухал юм. 

Компаниуд ч энэ тал дээр идэвх зүтгэл гаргаж стандартын хэрэгжилтэд хувь нэмрээ оруулах цаг болжээ.   Монгол орон олон зууны турш зэрлэг амьтан, ургамлын өлгий нутаг байж хүн ард нь байгальтайгаа шүтэлцэн амьдарсаар ирсэн түүхтэй. Энэ агуу философийн үнэ цэнийг алдагдуулахгүй байлгах нь монголчууд бидний үүрэг билээ.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 25 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 33 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 42 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 53 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 8 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 14 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 21 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 31 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top