x

С.Зоригийн хэргийн ялтнуудыг нээлттэй хориход шилжүүлээгүй

“С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ” гэх гарчигтай мэдээлэл 2018 оны есдүгээр сарын 25-ны өдрийн зарим өдөр тутмын хэвлэлүүд болон цахим сайтуудад нийтлэгджээ. Тус нийтлэлд “... хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдах гэсэн, эсвэл тэднийг айдас дарамтад оруулах гэсэн маш ноцтой үйлдэл мэтээр харагдаж байх юм ...”, “... хаалттай хорих ангид хоригдож буй ялтнууд гадаад орчноос бүрэн тусгаарлагдаж, өрөөндөө ганц ганцаараа байрладаг бөгөөд гадны хэн нэгэн этгээд халдах нь бүү хэл өөрийнхөө ч амь насыг хорлох боломжгүй хатуу чанга хяналтан дор ялаа эдэлдэг байна.

Харин нээлттэй хорих ангид шилжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт хамгаалалт суларч, Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар нээлттэй хорих ангид шилжин амьдрах, тэр ч бүү хэл нэг өрөөнд хэд хэдэн ялтантай хамт амьдарч эхлэх учраас хэн хүссэн нь тэдний эрүүл мэнд, амь насанд халдах боломж үүсгэх аж...”, “... ХЗДХ-ийн сайдын шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ ...” гэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц ташаа мэдээллүүдийг нийтэлжээ.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохих шийдвэрийн дагуу Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хаалттай дэглэмийн хорих ангийн тусгай зэрэглэлд шилжүүлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно. 

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлж, хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийн хууль ёсны эрхийг нь хангаж буй явдал юм.  Хорих анги, байгууллагуудын харуул хамгаалалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана 7 цаг 24 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ 7 цаг 32 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” 7 цаг 41 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 12 цаг 51 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 13 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 13 цаг 7 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 13 цаг 12 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 13 цаг 20 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 13 цаг 29 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 13 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн Өчигдөр 20 цаг 26 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Өчигдөр 12 цаг 07 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ Өчигдөр 12 цаг 00 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өчигдөр 11 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов "Хараал хүрсэн хот" Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болох... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр ... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,...
Top